С.Ганбаатар: Тэд доллар оруулж ирж найман шарга дээр зарахгүй
MNB телевизийн “Ярилцъя” шууд нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар уригдан оролцлоо.
- Хаврын чуулган эхэлчихлээ. Улс орны амьдралд шаардлагатай хууль тогтоомжууд хэлэлцэгдээд явах байх. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Уул уурхайгаас хамаараад Монгол улс долларгүй болчихлоо. Нөхцөл байдал хүндэрчихлээ. Энэ нь шууд улс орны эдийн засагт нөлөөлөөд эхэллээ гэж байна. Та энэ тал дээр ямар дүгнэлтийг хэлэх вэ?
Парламентад миний хувьд 10 хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Энэ дотор “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”бий. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүмүүс авч чадахгүй байна. Маш хүнд байгаа. Даатгалын хууль гэдэг бол өвчин тусахад би санхүүгийн эрсдэлд орохгүй гэсэн үг. Хэлж ирэхгүй, хийсч ирдэг өвчин тусахад санхүү чухал.
Санхүү эрсдэл битгий хэл маш хүнд байгаа. Дээр нь хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ хаврын чуулганаар орно. Нэлээд олон хуулиудаа би ярина. Энэ хуулиудаа ярихгүйгээр нэвтрүүлгийн утга агуулгыг бодож эдийн засгийн байдлаар яагаад өнөөдөр ийм байдалд оров, бид ер нь юунаас болж ингэв, яаж эндээс гарах вэ гэдэг арга зам дээр санаа бодлоо солилцох нь зөв байх гэж бодож байна.
Долларын ханш өслөө. Монгол төгрөгийн худалдан авах чадвар суларлаа. 20-25 хувь суларна гэдэг нь Монголын ард түмний цалин хөлс 25-аас дээш хувиар орлого буурч байна гэсэн үг. Маш аюултай. Дээр нь үүний шалтгааныг эдийн засагчид маш буруу тайлбарладаг. Томоохон уул уурхайн бүтээгдэхүүн гараад явчихлаа. Үүнээс болоод оюутолгой гомдоод байна, үүнээс болоод доллар чангараад байна гэх зэргийн зүйл ярьж байна. Энэ хүмүүс долларын ченжүүд биш шүү дээ. Юмыг зөв тайбарлах ёстой.
Эцсийн дүндээ энэ хүмүүс долларыг, төсвийг, ажлын байрыг сайжруулна гэсэн амлалтандаа хүрэхгүй байгаа учраас ийм байдал үүсч байгаа. Хоёрдугаарт, аливаа орон нутаг болон улсад томоохон бүтээн байгуулалт орж ирвэл дөрвөн том үйл явдал болдог. Дөрвөн том үйл явдлын нэгдүгээрт долларын ханш өсдөг.
Зах зээл дээр байгаа бүх инженер, техникч, цахилгаанчид бүгд Оюутолгой зэрэг бүтээн байгуулалт руу ордог.
Яагаад гэвэл бараа бүтээгдэхүүн, худалдан авалт хийхэд Монголын жижигхэн зах зээл дээр байгаа долларыг хамж аваад Хятадаас бараа шахаж оруулж ирдэг учраас долларын ханш өсдөг. Энэ үйл явдал бусад оронд болдог. Хоёрдугаарт, инженер,техникийн ажилтнуудын үнэ өсдөг, хомсдол бий болдог.
Өөрөөр хэлбэл гок, төмөрлөг, тэц, бусад зах зээл дээр байгаа бүх инженер, техникч, цахилгаанчид бүгд Оюутолгой зэрэг бүтээн байгуулалт руу ордог. Гэрээндээ манай үйлдвэрлэл дээр явж байгаа боловсон хүчнүүдийг ховх сорж, манай зах зээл дээр байгаа долларыг ховх сорж, бидний эдийн засагт тогтворгүй байдал үүсгэхгүй байх талаар заах ёстой. Энэ гэрээ нь байхгүй учраас манай инженер, техникийн боловсон хүчнүүд бүгд татагддаг, эсвэл бүгдийг нь халдаг. Манай үйлдвэрлэлүүд доголдож эхэлдэг.
Гуравдугаарт, барилгын үнэ өсч байгаа нь томоохон уул уурхайн бүтээн байгуулалтууд орж ирэхээр арматур, цементийг уудаг. Тэгэхээр барилгын үнэ өсдөг. Энэ болгоныг гэрээгээр болон зохицуулалтаар төр хийх ёстой. Үүнийг маш буруу тайлбарлаж байгаа. Ердөө л хэдэн уурхайчдыг хөөж гаргасан учраас энэ байдал үүссэн гэдэг. Ингэж худлаа ярьж болохгүй.
Тэд доллар оруулж ирж найман шарга дээр зарахгүй. Ценжүүд биш. Харин тэднийг баяжмалаа зараад Монголд доллараа байрлуулаач ээ гэдгийг бид гэрээнд оруулах гэж олон удаа үзсэн. Тэд доллараа гадаадад байршуулна. Монголд ямар ч ашиггүй. Эхний 9 жилд Монголд ямар ч татвар төлөхгүй.
Татварын хөнгөлөлттэй. Энэ болгоноос хамаарч Монголын өнөөгийн байдлыг бий болгож байгаа. Гэрээ яах гэж бий болдог вэ гэвэл хойшид бидний тооцоолоогүй ямар нэгэн буруу юм уу, эсвэл үл ойлголцол үүсвэл гэрээгээрээ яаж эвтэй,найртай зохицуулах вэ гэдгийг гэрээн заадаг. Энэ зохицуулалт байхгүй учраас бүгд гацаанд ордог. Тэгвэл ширээн дээр дахиад сууя.
Хоёр талдаа бие биенээ пи ардаж, үнэнийг нь ярьсан хүнийг муулахын төлөө тэд төрөөгүй шүү дээ. Ингэхээр эдийн засаг гэдгийг маш үнэн, ямар нэгэн буруу неолиберализмын, үндэстэн дамнасан корпорациудын захиалгаар тайлбарлахаа зарим эдийн засагчид зогсоох ёстой.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...