2024.10.17

П.Сайнзориг: Төв банканд ХЗХ, ББСБ-ын эзэн, хувьцаа эзэмшигч бий юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Олон нийтийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ гэсэн байна. Ямар байгааг, ямар арга хэрэглэж, яаж дээшлүүлэх вэ гэдгийг тодорхой гаргамаар байна. Ийм зүйлийг маш их баталж байна. Гишүүд тодорхойгүй асуулт асуудаг, тодорхойгүй хариулт өгдөг.Төв банкны хараат бус байдлын эрх зүйн тал дээр юу гэж бодож байна.Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ахмадын зээлийг тэглэх гээд мөнгөний бодлогод сөрөг нөлөөтэй бодлого дээр юм хэлж чаддаггүй.Цаашид яаж ажиллах вэ. Ямар гарц шийдэл байна. Төв банканд ажиллаж буй албан хаагчдын хэдэн хувь ХЗХ, ББСБ-ын хувьцаа эзэмшигч байдаг вэ? Ломбардын эзэд, хувьцаа эзэмшигч байна уу. Үүн дээр хариуцлагатай хандмаар байна. Далд эдийн засаг, мөрийтэй тоглоом гэх далд эдийн засаг дээр ямар бодлого барих вэ.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсан.Тодорхой хэмжээгээр хэрэглээний зээл дээр хяналт тавих, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтооно. Бусад улс оронд хэрэглээний зээлийн дээд хэмжээг тогтоодог. Бизнесийн зээлийг зах зээлийн зарчмаар явуулдаг жишиг бий. Энэ мэдээллийг иргэддээ зөв хүргэж,хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, эргээд хамгийн муу санал тавьдаг банкнуудын гэрээг Солонгос улс шиг захиргааны аргаар хар жагсаалтад оруулах зэрэг аргыг хэрэглэж болох уу. Монголбанк тусдаа цахим гарын үсэг гаргаж, санхүүгийн хэрэглэгчдийн асуудлыг шийднэ гэж байгаа. Ингэж болохгүй шүү.

Түүний асуултад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn