2024.10.17

Б.Мөнхсоёл: Банкны салбар улс төрөөс хараат ажиллаж чаддаг уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: 

Банкны салбарын тоймыг харлаа. Энэ тоймоос харахад 100 мянган хүнд ногдох банкны тоогоороо манай улс өндөр байна. үүнийг тухайн банк ашигтай байна гэж харж болох уу. Банк байгуулахад ямар шалгуур байна. Гэтэл мөнгөтэй хүн банк байгуулахад боломжтой харагдаад байна. Уг нь энэ салбар маш эмзэг салбар. Өмнө нь дампуурсан банкнуудын асуудал хэрхэн шийдэгдэх гэж байна. Манай улсад байгаа болохгүй бүтэхгүй зүйлийг улс төржилттэй холбож үздэг, ярьдаг. Манай банкны салбар бие дааж, ажиллаж чадаж байна уу.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn