ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр
2014.04.11

ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Эрчим хүчний сайд М.Сономпил ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович болон зөвлөх Дагбаин Балта Балданович нарыг 2014 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 Элчин сайд Азизов Искандер Кубарович эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд тус улсын томоохон компаниуд эрчим хүчний тоног төхөөрөмжийг нийлүүлэн ажиллахад бэлэн байгааг онцлоод цаашид хэрэгжих зарим төслийн талаар сонирхов.

Сайд М.Сономпил,  салбарын төслүүдийн талаар товч танилцуулаад дэд бүтцийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийгдэх  томоохон хэмжээний ажлууд байгаа бөгөөд ОХУ-ын компаниуд саналаа ирүүлсэн байгааг хэлээд олон жилийн өмнөөс  энэ салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлага байгаа гэлээ.