Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах уулзалт болов
2014.03.14

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын гишүүн, Европын холбооны дэд дарга Ярослав Добрава тэргүүтэй Чехийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Чехийн төлөөлөгчид Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж нар, салхи, усны бүхий л эх үүсвэрийг барьж байгуулах боломж, туршлага тус улсын компаниудад байгааг онцолжээ.

Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд оролцохоор санал өгч байсан туршлагатайгаа хэлээд уг төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Төрийн нарийн бичгийн  дарга Д.Дэлгэрцогт тус улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллаж буй төслүүдийг дурьдаад Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ивана Гороллова Эрчим хүчний сайд М.Сономпилтэй хэдхэн хоногийн өмнө уулзаж, Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлийн ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй асуудлаар ярилцсанаа тэмдэглээд энэхүү салбарт цаашдын хамтын ажиллагаа нээлттэй бөгөөд Орхон аймагт усан цэнэгт цахилгаан станц барьж байгуулахад БНЧЦ-ын компаниуд оролцож болохыг хэлжээ.