Хилийн боомтын тухай хууль 4-р сарын нэгнээс хэрэгжинэ
Монгол улсын хилийн боомтууд шинэчлэгдэж байгаа нь уул уурхайн салбарт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Монгол улсын экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар илүү их амжилттай ажиллахад хилийн боомтуудын гацаа, хүнд суртал авилга, хээл хахууль саад болж байсан. Одоо энэ байдал арилна гэж мэдээллээ.
Хилийн боомтын тухай шинэ хууль 4-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийн дагуу хилийн 46 боомтыг нэгтгэж хилийн боомтуудын гацаа, хүнд суртал, хээл хахуулийн шалтгааныг арилгана гэж үзсэн. Хилийн боомтын шинэчлэлт нь уул уурхайн салбарт сайнаар нөлөөлнө. Хамгийн түрүүнд экспортын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэдгийг хэллээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: “Хилийн боомтын хууль гарах гэж 2 жил боллоо. Эртхэн гарсан бол уг нь зүгээр байсан. Яагаад гэхээр боомтод очиход олон толгойтой. Мэргэжлийн хяналт, гааль, хил гээд. Ядахдаа гол боомтууд иргэд, ААН-д үйлчилдэг боомт байна. Нэгдсэн удирдлагатай болвол шал өөр. Шууд төв засгийн газартай холбогдож ажиллаж байгаа. Энэ бол нөлөөлсөн байна билээ.”
2014 оны 2 сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 146 тонн, молибден 523 тонн, нүүрс 5.7 сая тонн байгаагаас нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 23%-иар өсчээ. Ер нь энэ онд 31 тонн нүүрс экспортлох зорилт тавьсан талаар мэдээлж байлаа. Манай улс шатахууны 35 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц сар бүр нэмэгдэж байгаа.