Гэрээнд гарын үсэг зурах, Конвенцын нэмэлт Протоколд нэгдэн орох асуудлыг зөвшилцөв
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /2013.09.19/ хуралдаж, эхлээд “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг зөвшилцөх асуудал хэлэлцэв.
2013.09.20

Гэрээнд гарын үсэг зурах, Конвенцын нэмэлт Протоколд нэгдэн орох асуудлыг зөвшилцөв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /2013.09.19/ хуралдаж, эхлээд “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг зөвшилцөх асуудал хэлэлцэв. Энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар Зэвсгийн худалдааг зохицуулах олон улсын гэрээг баталж, уг гэрээнд гарын үсэг зурах өдрийг энэ оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ. Тус гэрээ нь НҮБ-ын дүрэмд заасны дагуу олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамгаалахад дэлхийн эдийн засгийн болон хүний нөөцийг зэвсэглэлд хамгийн бага хэмжээгээр чиглүүлэх, ердийн зэвсгийн хууль бус худалдаа, тэдгээрийг хар зах дээр худалдаалах, хууль бусаар болон хууль бус этгээд ашиглах, түүнчлэн террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхээс урьдчилан сэрийлэх, таслан зогсооход чиглэгдсэн байна.      

Түүнчлэн энэ гэрээ нь ердийн зэвсгийн хууль бус, зохицуулалтгүй худалдааны улмаас учирч байгаа аюулгүй байдал, нийгэм, эдийн засаг болон хүмүүнлэгийн хор хөнөөлийг бууруулах, зэвсгийн хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, устгах, буудлагын зэвсэг, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, сум, галт хэрэгслийн хууль бус үйлдвэрлэл, дэлхийн улс орнуудад буудлагын зэвсгийн хууль бус үйл ажиллагааг цаг алдалгүй найдвартай илрүүлэх, мөрдөн шалгах боломжийг бүрдүүлэхэд туслах давхар зорилготой юм. Гэрээг санаачлагч улсууд гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд түүхэн ач холбогдол өгч байгаагаа мэдэгдсэн байна. Иймд манай улс энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр Зэсвгийн худалдааг зохицуулах тухай олон улсын энэхүү гэрээнд гарын үсэг зурах боломжтой гэж үзэж байгаа гэдгээ сайд илтгэлдээ онцлов.    

Илтгэлтэй холбогдуулан гишүүн З.Энхболд уг гэрээнд нэгдэн орсноор дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт орох эсэхийг тодруулахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэрээг соёрхон батлагдсаны дараа дотоодын зарим хууль тогтоомжид зохих өөрчлөлтүүд оруулах шаардлагатай болно. Иймээс хууль тогтоомжийг гэрээний үзэл санаанд нийцүүлэн зохицуулж боловсронгуй болгох үүднээс Хууль зүй, Гадаад харилцаа, Эдийн засгийн хөгжлийн яамдын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллуулах юм гэсэн хариулт өгөв.   Мөн гишүүн Л.Цог гэрээнд одоогоор хэдэн улс нэгдээд байгааг тодруулж асуув. Уг гэрээ нь одоохондоо хүчин төгөлдөр болоогүй, одоогоор 85 улс гэрээнд гарын үсэг зурж, дөрвөн улс соёрхон батлаад байгаа аж. Гэрээг таван улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм байна.    

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүн Д.Ганбат Цагдаагийн ерөнхий газраас харьяа байгууллагууддаа тараасан гэх “гэсгээх сандал”-ын талаар тодруулахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариулахдаа, ийм сандлыг тарааж байгаа нь эрүүдэн шүүхэд чиглэсэн байж болзошгүй талаар Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн албан бичгийн дагуу шалгалт хийж, тараасан бүх сандлыг буцаан татаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэсэн.

Ингээд санал хураалт явуулахад уг гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай байнгын хорооны шийдвэрийг Засгийн газарт хүргүүлэхээр болов. Дараа нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын Конвенцын нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэв.

НҮБ-ын Ерөнхий Асамблейгаас 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан энэхүү Конвенцыг манай улс 2000 онд соёрхон баталсан. НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хорооны тусгай илтгэгч 2005 онд манай улсад хийсэн айлчлалынхаа дүнд Монгол Улсад эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар харьцаж хүний нэр төрийг доромжлох явдал цагдан хорих, түр саатуулах, эрүүлжүүлэх явцад цагдаа болон тагнуулын ажилтан, хорих ангийн ажилтны зүгээс гэрч болон сэжигтэн, яллагдагч нартай зүй бусаар харьцах явдал байна гэж дүгнэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцын нэмэлт Протоколыг соёрхон баталж, хараат бус хяналт шинжилгээний механизмыг бүрдүүлэхийг зөвлөсөн байна. Иймээс манай улс уг Конвенцын нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхөөр Засгийн газрын хураллдаанаас шийдвэрлэснийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.   

Уг гэрээ нь одоохондоо хүчин төгөлдөр болоогүй, одоогоор 85 улс гэрээнд гарын үсэг зурж, дөрвөн улс соёрхон батлаад байгаа аж. Гэрээг таван улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм байна.   

Манай улс НҮБ-ын энэхүү Конвенцын нэмэлт Протоколд нэгдэн орсноор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын чиг үүрэгт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг болон комиссын гишүүний эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэхтэй холбогдсон бүрэн эрхийг холбогдох хуульд нэмж тусгах шаардлагатай учраас Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм байна.    

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүн Д.Ганбат Цагдаагийн ерөнхий газраас харьяа байгууллагууддаа тараасан гэх “гэсгээх сандал”-ын талаар тодруулахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариулахдаа, ийм сандлыг тарааж байгаа нь эрүүдэн шүүхэд чиглэсэн байж болзошгүй талаар Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн албан бичгийн дагуу шалгалт хийж, тараасан бүх сандлыг буцаан татаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэсэн. Цагдаагийн байгууллага Хууль зүйн яаманд мэдэгдэлгүйгээр дур мэдэн шийдэж гадны байгууллагатай гэрээ байгуулан тоног төхөөрөмж нэрээр тэдгээр сандлыг худалдаж авсан байсан.

Өөр шаардлагатай тоног төхөөрөмжөөр солих асуудлыг нийүлэгч талтай ярилцаж байгаа. Ер нь ийм сандлыг бусад улс орнууд ч хэрэглэдэггүй, заавал гэсгээх сандал гэхгүйгээр гав болон бусад аргаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариулт өгөв. Гишүүн Л.Цог гэрээнд нэгдэн орсон улс гэрээг зөрчлөө гэхэд ямар хариуцлага хүлээх, гишүүн Ц.Оюунбаатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга саяхан манай улсад эрүүдэн шүүх ажиллагаа байна гэж мэдэгдсэнд Хууль зүйн яам ямар дүгнэлт хийж байгаа, ер нь манай улсад хүний эрхийн байдал ямархуу түвшинд байна гэж үзэж байгаа, мөрдөн байцаалтын явцад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хэрэг хэд байгаа, ямар хохирол төлснийг асууж тодруулав.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүн М.Гарамгайбаатар манай улс олон улсын олон гэрээ, конвенцид нэгдэн орж байгаа нөхцөлд, ялангуяа Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай гээд шинэ хуулиуд батлагдан гарч байгаа ийм үед арбитрын шүүгчдэд олон улсын гэрээ, конвенцын талаар сайн мэдлэг, ойлголт өгөх талаар салбарын яамд ихээхэн анхаарах шаардлагатай байгаа гэлээ.

Энэ талаар ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг гэрээг соёрхон батласнаас хойш нэг жилийн дотор тухайн улс үндэсний тогтолцоогоо бүрдүүлэх ёстой. Гэрээнд нэгдэн орсноор санхүүгийн болон бусад хариуцлага хүлээхээр байгаа, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гол нь хууль тогтоомждоо асуудал байгаа учраас тогтолцоогоор нь сайжруулах арга хэмжээ авч эхэлж байна. Ер нь хууль бус эрх шилжүүлснээр хүний эрх зөрчих явдал их байгааг өөрчилж, хэрэгжүүлэгч агентлаг өөрөө дур мэдэн дүрэм журам тогтоодог байх биш тогтоосон хуулийн хэм хэмжээнд ажиллах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллам байна, “Эмнести интернэйшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хүний эрхийг зөрчих явдал манай улсад байсаар байна, ялангуяа шүүхийн өмнөх шатанд их байгаа, буруу хэвшиж тогтсон хандлага эрүү шүүлтэд гарч байна гэж үзэж байна гэсэн хариулт өгөв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүн М.Гарамгайбаатар манай улс олон улсын олон гэрээ, конвенцид нэгдэн орж байгаа нөхцөлд, ялангуяа Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай гээд шинэ хуулиуд батлагдан гарч байгаа ийм үед арбитрын шүүгчдэд олон улсын гэрээ, конвенцын талаар сайн мэдлэг, ойлголт өгөх талаар салбарын яамд ихээхэн анхаарах шаардлагатай байгаа, гишүүн Ц.Оюунбаатар конвенцын үзэл санаанд нийцүүлэн дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай, сэжигтэн, яллагдагчидтай хүнлэг бусаар харьцах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, өмгөөлөл бодит утгаараа хэрэгжихгүй байх явдал мөрдөн байцаах, хорих байгууллагуудад байсаар байгааг таслан зогсоох, хэрэв мөрдөн байцаалтын явцад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол төр зохих хохирлыг төлдөг байх явдал шударга ёсонд нийцэх учиртай гэдгийг хэлж байлаа.      

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улс энэхүү Конвенцын нэмэлт Протоколд нэгдэн орохыг дэмжлээ.   Байнгын хороо дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.