ХОЙД ХӨРШДӨӨ ХОЁР ГҮРЭЭТЭЙГЭЭ
2025.05.09

ХОЙД ХӨРШДӨӨ ХОЁР ГҮРЭЭТЭЙГЭЭ

Алтан Москвад Монгол-Орос 2 улсын найрамдалт харилцааны түүхэн нотолгоо Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд салбарынхаа олон олон гарамгай нөхдийн хамтаар оролцож байна.

Тэр дундаа Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, 2024 оны шилдэг ангийн захирагчаар шалгарсан Зүүнбаянгийн ангийн захирагч хурандаа Н.Гүрбадам нарыгаа онцлоё.
Н.Гүрбадам маань салбараа гэсэн тууштай хөдөлмөр, үнэнч зүтгэлийнхээ үр дүнд өнөөдөр энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байна.

Энэ салбарт сэтгэл зүрхээ зориулан зүтгэж буй алба хаагчдадаа тэгш боломжийг олгох болно. Шударга үнэлэмж, урам зоригтой алба хаагчид бол Батлан хамгаалах салбарын бат бэх цайз юм.