
2025.04.15
Хөвсгөл аймагт "Шинэ хөдөө" төсөл хэрэгжсэнээр 350 ажлын байр бий болжээ
Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо өнгөрөгч Бямба гарагт /2025.04.12/ Газар тариалан эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг боллоо. Хөвсгөлийн тариаланчид чуулж “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаар мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шинэ санал санаачилгаа хуваалцлаа.
Атрын-IV аяныг 2025-2029 онд хэрэгжүүлж, 200 мянган га талбайг шинээр эргэлтэд оруулж, 1.2 сая га-д тариалалт хийхээр зорьж байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлэх юм.
Мөн хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжиж буй залуу гэр бүлүүдэд газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлж, орон сууцжуулалтын бодлогыг уялдуулахаар төлөвлөөд байна.