УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2014.03.07

Х.Баттулга: Аливаа улс орны хөгжлийн бодлого хамгийн багадаа 15-20 жилээр харах ёстой

Блүүмбэрг нэвтрүүлгийн “Ярилцах цаг” нэвтрүүлгийн зочноор үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга оролцоо.

Засгийн газраас “Монголдоо бүтээцгээе” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. энэхүү зорилгын үр дүнг харуулах салбар бол Үйлдвэр хөдөө аж ахуйн салбар юм.

- Саяхан дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр нэг судлаач ярихдаа Монгол улсын хувьд хоёр оронтой эдийн засгийн өсөлт яриад таван арван жилийн дотор их зүйлийг амжуулна гэж яриад байна. Хэтэрхий яараад байгаа юм биш үү гэж хэлж байсан. Үүнээс харахад Монголчууд хөгжлийн асуудалд хэтэрхий яаруу байна уу?

Хөгжлийн талаар яаруу сунжруу гэх мэт олон талаар дүгнэж байгаа байх. Миний бодлоор улс төрийн нэг зовлон бол дөрвөн жилээр сонгууль болоод дөрвөн жилийн сонгуулийн цаана улс төрийн намууд хөгжлийн амлалт өгөөд санал цуглуулдаг. Сонгуулийн энэ саналуудын хугацаатай яаруу дүгнэлт гардаг болов уу гэж бодож байна. Учир нь 10-20 жилийн дотор улсаа хөгжүүлнэ гэхээр сонгуулиас дэмжлэг авах магадлал их багатай. Дөрвөн жилээр сонгууль болдог энэ дотор хөгжлийнхөө хүрээг тодорхойлно.

Хөгжилтэй орнуудын сонгууль 4-5 жилээр болдог. Гэхдээ нэгэнт эдийн засаг нь суурьтай болчихсон, улс төрийн нөлөөлөл багатай учир сонгуулийн хугацаа нөлөөлдөггүй болов уу гэж би боддог. Ер нь энэ шүүмжлэлтэй санал нэг байна. Аливаа улс орон хөгжлийн бодлогоо багаар бодохоор 15-20 жилээр  харах ёстой. Тэрний дараагаас хоёр хөршийн эдийн засаг, дэлхийн эдийн засгийг харж байж хөгжлөө ярина гэж бодож байна. Яг Монгол улс ийм чиглэлтэй, салбарт ингэж хөгжинө гэсэн урт удаан хугацааны бодлого гарч байгаагүй учир асуудал яригдаж байгаа.

(2-р хэсэг)

- Таны хувьд сүүлийн хоёроос дөрвөн жилийн хугацаанд ойлголтын зөрүүн дээр гарсан дэвшил байна уу? Улсын хөгжлийг юу гэж харж байна?

Хөгжил ярихаар мөнгө яригдана. Мөнгө ярихаар мөнгөний хэмжээ яригддаг. Бага хөгжил яривал бага мөнгө яригдана. Одоог хүртэл Монгол улсын тэжээдэг том үйлдвэр бол Эрдэнэт. 1980-аад оны эхээр баригдсан. Зэс боловсруулах үйлдвэр. Энэ бол бидний хийж бүтээсэн зүйл биш. Бидний өмнөх удирдлага, систем бий болгосон.

Төмөр замын асуудал, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар ерөнхийдөө тэр аймгуудын хөгжил дэд бүтэц гэх мэт бүгд өмнөх үеийнх. Ингээд бодоход том зүйл бид төлөвлөж хөгжлийн бодлогод суулгаж байгаагүй. Юуг томоор ойлгож байсан бэ гэхээр манай нам ялчих юм сан, эрх мэдэлтэй болчих юм сан гэх мэт асуудал л байсан. Иймэрхүү байдлаас болоод хөгжлийн асуудал маань саарчихсан юм болов уу, тиймээс бодлогоо ойлгохгүй асуудал үүссэн болов уу гэж бодоод байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....

(3-р хэсэг)