Арван мянган иргэний эрхийг сэргээхийг шаардлаа
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын захирал Х.Бат-Ялалт
2014.02.24

Арван мянган иргэний эрхийг сэргээхийг шаардлаа

Иргэдийн шударга шүүх ТББ болон Хохирогчдийн холбооноос эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээх талаар мэдээлэл хийлээ.

Шүүгчдийн ашиг сонирхлын зөрчлөөс болж хэлмэгдсэн арван гаруй иргэн байгаа бөгөөд тэдний эрхийг сэргээхээр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүлж байгаа юм байна. Иргэдийн шударга шүүх ТББ-ын захирал Х.Бат-Ялалт “Монгол улсад хүний эрхийг хамгаалах бодлого, судалгаа алга. Хуульзүйн салбарын шинэчлэлийг хэн нэгний захиалгатай нэр алдрын төлөө, нэр томьёоны шинэчлэл гэж харж байна.

Монголын төр ард түмнийхээ амьдралыг судлахгүй гадаадын аль нэг улсын хуулийг хуулбарласан болохоор амьдралд хэрэгжих боломжгүй байна. Бид төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэрэгтэй тэмцдэг нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй. Цаашид төрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж байгаа хүмүүстэй хатуу тэмцэнэ” гэлээ. Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцдоггүй болох хэрэгтэйг ч хэлж байлаа.

(25 цаг мэдээллийн хөтөлбөр)

Хурлын үеэр амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон  бүтэн арми байна. Тиймээс Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг хуульзүйн салбарын замбараагүй шинэчлэл, төрийн албан хаагч жирийн иргэн хоёрын үйлдсэн хэргийн аль нийгэмд илүү хохирол учруулдаг талаар олон нийтийн өмнө мэтгэлцэхийг урьж байгаагаа хэллээ. Өмнө нь таван удаа мэтгэлцээнд урьсан ч хариу ирүүлээгүй байна.