Х.Бат-Ялалт: Нэр алдрын төлөө, нэр томьёоны шинэчлэл хийж байна
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын захирал Х.Бат-Ялалт болон Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нар оролцсон юм.
Мэдээллийн эхэнд Монгол Улсын хүний эрхийг хамгаалах бодлогын бичиг баримтын талаар хэлэлцүүлэг ирэх даваа гаригт буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр Иргэний танхимд болох талаар дуулгалаа. Хэлэлцүүлгийн үеэр өөрсдийн байр суурь ямар байх талаар мөн ямар арга хэмжээ авахыг шаардах талаараа тэд мэдэгдсэн юм.
Иргэний эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээх ажлыг эрчимжүүлэхийг “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас шаардаж байгааг хэлэв. Монгол Улсад хүний эрхийг хамгаалах бодлого байхгүй байгааг шүүмжлээд, төрийн албан тушаалтан, УИХ-ын гишүүд хүний эрхийг хамгаалах талаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар ямар ч мэдээлэлгүй байгааг онцлов.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэлэхдээ “ Өнгөрсөн 6-7 жилд сайн дурын үндсэн дээр иргэний эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо хүргэж, идэвхтэй ажиллаа. Гэхдээ бид хичнээн идэвхтэй байсан ч төрийн албан тушаалтнууд ямар ч идэвхгүй, иргэний эрхийг хамгаалах ажил зогсонги байдалд байна. Эрх баригчид зөв шинэчлэл бус замбараагүй шинэчлэл хийж байгаа. Хууль зүйн салбарт нэр алдрын төлөө нэр томьёоны шинэчлэл хийгээд байна” гэлээ. Ингээд хэвлэлийн хурлын дараа “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын захирал Х.Бат-Ялалттай хэсэг хугацаанд ярилцлаа.
-Та өөрийн боловсруулсан иргэний эрхийг хамгаалах хөтөлбөрийн талаар ярина уу?
Миний боловсруулсан хөтөлбөрийг бодлого гэдэг талаас хараасай гэж хүсч байна.
-Улсын хэмжээнд олон тооны хөтөлбөр хэрэгждэг. Миний боловсруулсан хөтөлбөрийг бодлого гэдэг талаас хараасай гэж хүсч байна. Манай улсад төдийгүй бусад улсад ч тэр хүний эрхийг хамгаалах асуудлыг тунхаглал төдий явдаг. Хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн ч үнэндээ эрүүл аюулгүй орчин байна уу гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл хангах эрх нь төрд байдаг.
Манай улсад 2003 онд УИХ-ын 41 дүгээр тогтоолын хавсралтар Хүний эрхийг хамгаалах хөтөлбөрийг баталсан. Харамсалтай нь хүний эрхийг хамгаалах, хангах хоёроо нэг ойлголт болгоод, холиод системгүй болгочихсн. Өнөөгийн холбогдох албан тушаалтнууд нь энэ хөтөлбөрийнхөө талаар ямар ч ойлголтгүй сууж байна. Энэ мэтээр төрийн залгамж чанар байхгүйгээс болж хөтөлбөрийн ололттой талыг орхигдуулсан.
-Хүний эрхийг хамгаалах асуудлыг үндэсний хөтөлбөрт хэрхэн тусгасан бэ?
-Хүний эрхийн талаар арваад жил судлагаа хийх хугацаанд манай улсадүнэхээр бодлого байхгүй гэдэг нь харагдсан. Хүний эрхийн зөрчил, хэн зөрчдөг вэ, яаж хамгаалах вэ гэдэг дээр ямар ч бодлогогүй гэж ойлгож болно. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд Төр нь иргэнийхээ өмнө ямар үүрэг хүлээхийг хуульчилж өгсөн. Нийгмийн баталгаа, хүний эрхийг хамгаална, зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэх мэт. Хангах гэдэг бол таатай орчин нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг.
Нөгөө талд нь хүний эрхийн зөрчилтэй тэмцэх болон сэргээхийг тусад нь авч үзэх ёстой. Хүний эрхийг зөрчил нь хүний эрх зөрчигчөөс эхэлдэг. Зөрчигч нь мэдээж хүн. 2003 оны үндэсний хөтөлбөрийн дутагдалтай тал нь хүмүүс эрх зүйн мэдлэг дутагдалтай байгаа учраас эрх нь зөрчигдөөд байна гэсэн ганцхан дүгнэсэн явдал. Тэгэхээр энэ хүн мэдлэггүй юм чинь эрхийг нь зөрчиж болно гэсэн утгаар буруу ойлгох хандлагыг бий болгосон.
Энэ бол тогтолцооны алдаа. Төрийн албан хаагч тантай ялгамжтай харьцаж, өмссөн зүүснээр хандаж болохгүй. Би судалгаа хийгээд төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэрэгтэй тэмцэх арга, механизмыг олж нэвтрүүлэхгүй бол болохгүй гэдгийг ухаарсан. Энэ ч үүднээс үндэсний хөтөлбөрт тусгасан.