Х.Тэмүүжин: Иргэд эрх зүйн шинэчлэлийг хүсч байна
“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг Эрх зүйн шинэчлэл сэдвийг хөндөх болно.
Эрх зүйн шинэчлэлийн ерөнхий санаачлагч болж байгаа, сүүлийн үед гардан хийж байгаа Х.Тэмүүжин сайдаас асуухад. 1990 оноос өмнө Төр бүхний дээр байж, цагдаа хүчний, хууль хэрэгжүүлдэг байгууллага бүгд төрийн төлөө ажилладаг байсан.
Одоо бол иргэн, иргэний эрх чөлөө, өмчийг хамгаалах чиглэлд байгаа. Гэхдээ механизмыг шинээр бүрдүүлж байж хийж байгаа гол зохиогч нь Х.Тэмүүжин сайд гэж бодож байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
(2-р хэсэг)
Яг энэ шинэтгэл дээр зохиогч гэж байхгүй. Энэ бол шилжилт хийгдэж байгаа 23 жилийн турш яригдаж байсан. Заримдаа ихэнх тохиолдолд хэн нь ч зүрхэлж барьж аваагүй байсан байх. Мөн улс төрийн таатай дэмжих боломжтой орчин бүрдээгүй байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр олон нийт хэрэгцээ гэж мэдэрч улс төрчдөөс шахаж, хүчтэй илэрхийлж амжаагүй байж магадгүй.
Өнөөдөр хамгийн сонирхолтой нь дээрх гурван нөхцөл байдал бүрдчихлээ. Үнэхээр цагдаагийн шинэтгэл, шударга ёсны тогтолцоо, гэмт хэргээс хамгаалахын тулд ямар үзэл санаа байх вэ гэдэг асуудал өнөөдөр хийхээс өөр аргагүй байдалд орж байна. Яагаад орж байна гэвэл нийгэм үүнийг шаардаж байна. Хэд хэдэн удаагийн сонгуулийн дүнгээр иргэдийн хамгийн их санаа зовж, саналаараа дамжуулан улс төрчдөд захиж хэлсэн үг бол энэ.
Хүч хэрэглэдэг, бүх зүйлийн хянах гэж оролддог, өөрсдөдөө хүчний гэдэг нэр өгсөн байгууллагын соёл, арга барил, өнгө төрх, зохион байгуулалтыг өөрчлөх хүсэлт тавьж байсан. Аюулгүй байдлын үйлчилгээ эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст л хүрч байгаа жирийн иргэдэд ямар ч хүртээмж алга гэдгийг хэлж байсан. Жирийн иргэд хулгайд юмаа алдаад цагдаад очиход хулгайчаа аваад ир гэдэг асуудал хүчтэй гараад 2008 оны улсын их хурлын сонгууль, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль мөн бусад сонгуулиудад иргэд шүүх, хуулийн байгууллагын шинэтгэл хийгдэх ёстой гэдэг захиа даалгавар өгсөн.
Тиймээс хэн нэгэн санаа оноо олоод гарж ирээд байгаа биш. Сонгогчид шаардаж байгаа, сонгогчдод амласан зүйлээ хийх ёстой юм байна гэдэг үүднээс үүнийг түлхэж, чирж явах гэж оролдож байна. Энэ шинэтгэлд цагдаагийн байгууллагын албан хаагчид, шүүгч, өмгөөлөгч гээд хуулийн салбарт ажиллаж байгаа маш олон хүмүүсийн хамтын үйл ажиллагаагаар хийгдэж байгаа ажил юм.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....