"Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам гарлаа
"Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан "Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам"-ыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Ингэснээр төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд зах зээлийн ханшаас хямд өртгөөр орон сууцтай болох нэг нөхцөл бүрдлээ.
Иргэдийг хямд орон сууцаар хангах Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд "Буянт-Ухаа" орон сууцны барилгын ажлыг 2013 оны 4 дүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа юм.
Ашиглалтад орсон, цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулна. Иргэд худалдан авсан байрааашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байхүүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай.
Захиалга өгөх иргэдэд тавьж буй шаардлага, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.