
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.02.07
Гишүүд нутгийн зүг хүлгийн жолоо залах нь
Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчдодоо тайлангаа тавих гээд завгүй гүйж байгаа сурагтай.
Бүгдээрээ л тойрогтоо очих бэлтгэлээ базаагаад билэгт сайн өдрөөр нутгийн зүг хүлгийн жолоо залахаар бэлтгээд байгаа гэнэ.
Онцгой, содон нэртэйнүүд нь өөрийн нэрийг орсон мэндчилгээг сонгогдчдодоо дэвшүүлсэн шиг яваа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нийт хөвсгөлчүүддээ “Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна” гэнэ.
Харин намын нэрийн жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүд санаа амар хөдөө амрахаар явсан сураг дуулдана.