УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.02.07

Ж.Энхбаяр: Дотоодын эх үүсвэрээс үнэтэй гаднаас зээл авсан юм биш биз

Самурай бондын талаар анх удаа албан ёсны мэдээллийг засгийн газар өгсөн.

Гэвч үүнтэй зэрэгцэн бондын шимтгэл нэрээр 60 сая долларыг Монгол улсын төлсөн тухай  мэдээлэл тархаж байна. 1,5 тэрбум долларын Чингис бондын зээлийн шимтгэлд хэдий хэр мөнгө төлснийг МАН судалж эхэлсэн байна.

2014 оны нэгдүгээр сарын 6-нд хөгжлийн банзны дансанд 30 тэрбум иенийн дүнтэй Самурай бондын 24.3 тэрбум нь шилжин оржээ. 10 жилийн хугацаатай жилийн 1.52 хувийн хүүтэй энэ бондын 5.7 тэрбумыг нь Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас гаргасан баталгааны шимтгэлд төлжээ. Бондын хүүгийн зардлыг нөхөх хэмжээтэй дотоодын хоёр банкинд байршуулсан нь ХААН, Худалдаа хөгжлийн банк юм байна. Чухам хэдэн хувийн хүүтэй байршуулсныг одоогоор хэлэх боломжгүй байгаа юм байна. Самурай бондыг асар хямд хүүтэй гэж хөгжлийн банкны гүйцэтгэх захирал онцоллоо.

Бонд гаргахад Японы тэргүүлэгч хоёр банк ажилласан арилжаа амжилттай хийгдвэл бондын 0.1 хувийн хүүтэй хураамжийг авахаар тохиролцсон байна. Самурай бондыг эрсдэлтэй бонд гэж зарим эдийн засагчид хэдийнэ дүгнэж байгаа. Япон улс мөнгөний бодлогоо зөөллөн иенийн ханш бараг 30 хувиар буураад байхад манай улс иенээр бонд гаргах нь эрсдэлтэй юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Самурай бонд гэж 280 гаруй сая доллар болсон. Зөвхөн зуучлалын хөлс гэж 60 орчим сая доллар төлсөн гэсэн тоо байна. Тэгэхээр 220 сая орж ирсэн гэсэн үг. Ямар хүмүүст энэ мөнгийг өгсөн бэ? Нөгөө талаасаа 5.7 тэрбум долларын хэд нь замдаа алга болсон бэ? Гэсэн асуултыг тодруулах шаардлага байна. Монгол улсын өнгөрсөн 70, 80 жилийн өмнө авсан их өрийг төлөхөд зуучлалын хөлс гэж 50 сая доллар хасуулаад их юм болж байсан. Тэр бол Монгол улсын түүх. Тооцоод үзэхэд дотоодын эх үүсвэрээс үнэтэй гаднаас зээл авсан юм биш биз.

Самурай бондын мөнгийг үйлдвэржилтэд зарцуулна. Санхүүжилтээс олсон орлогоор бондын өр төлөгдөх юм байна.