ЕБС-ийн багш нарыг индексжүүлж, урамшуулна
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.01.20

ЕБС-ийн багш нарыг индексжүүлж, урамшуулна

Өнгөрсөн оноос ЕБС-ийн багш нарыг индескжүүлж, урамшуулж эхэлсэн билээ. 2013 оны  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын сургалтын чанар хүртээмжийг индексжүүлнэ гэсэн заалт бий.

Тэгвэл энэ заалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Багш нарыг индексжүүлэх асуудал өнгөрсөн оноос яригдаж эхэлсэн. Ер нь багш нарыг индексжүүлэхэд ямар ажлуудыг нь үнэлж, дүгнэдэг юм бэ?

-Өмнө нь багш нар хийсэн ажлаа бичгээр тайлагнан түүнийг нь үнэлж, дүгнэн урамшуулал олгодог байсан ч ийм хэмжээний мөнгөн урамшууллыг анх удаа олгож байгаа. Бидний индексээр дүгнэж байгаа тогтолцоо гэдэг маань нэлээд олон үзүүүлэлтээр шүүж байгаа бөгөөд тэр дундаа сурагчдын сурлагын ахиц яаж гарч байгааг голлон харж дүгнэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сайн багш гэдэг бол тодорхой тооны хүүхдүүдийг улсын олимпиадад оролцуулахаасаа илүүтэй ангийнхаа хэдэн хүүхдийн сурлагыг хэрхэн ахиулж чадсан бэ гэдэг үзүүлэлтийг гол болгож байгаа.

-Багагүй хэмжээний мөн­гөн  урамшуулал олгоод эхэл­­лээ. Ингэснээрээ та нар багш нараас ямар үр дүнг хүлээж байна вэ?

хүүхдийн сурлагыг хэрхэн ахиулж чадсан бэ гэдэг үзүүлэлтийг гол болгож байгаа.

-Тухайлбал, бид тавдугаар ангийн багш нараас чанарын шалгалт гэж аваад нийт ангийн хүүхдүүдийн онооны дунджаар байр эзлүүлж хамгийн өндөр оноо авсан анги  даасан багш нарт таван сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгосон. Үүний гол зорилго, бодлого бол багш нарын ажилдаа төлөвлөгөө  тавин түүндээ хүрэх үүнийг нь үнэлэн урамшуулах юм. Энэ урамшууллын хэмжээ цаашид нэмэгдэнэ.

-Сургалтын чанарын асуудлыг тойрсон яриа багагүй гардаг. Энэ индексжүүлэх ажлын хүрээнд сургалтын чанар ямар хэмжээнд дээшилнэ гэж та бүхэн тооцоолж байгаа вэ?

-Өмнө нь сургалтын чанарыг тухайн ангид А, В сурч байгаа хүүхдийн тоогоор багш, сургуулийн чанарын асуудлыг үнэлдэг, ярьдаг байсан бол одоо хүүхэд бүрийн хөгжлийн асуудал, сургалтын ахицын асуудлаар ярьж байгаа. Өнөөдөр бидний явуулж байгаа ажлын гол зорилго бол тухайн хүүхэд юунд авьяастай байна цаашид яаж амьдрах чадвартай вэ гэдгийг нээн илрүүлж, хөгжүүлэх, ахиц гаргах гол зорилго тавьж буйгаараа онцлогтой.