УИХ-ын Гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.08.27

Я.Санжмятав: 34 мянган ажлын байр шинээр бий болсон

Багш удирдах ажилтны 7-р бага хурал эхэллээ. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн мэргэжлийн боловсролын байгууллагын удирдах ажилтнууд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоо, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Хөдөлмөрийн зах зээлд их дээд сургууль төгссөн ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудалд төр засаг анхаарлаа хандуулж, уул уурхай, зам барилга хөдөө аж ахуйд дутагдаж байгаа мэргэжилтэй ажилтныг гадаадаас оруулах биш дотооддоо бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа. Үүний үр дүнд Монгол хүн үндэсний баялаг бүтээх боломж бодитоор бүрдээд байгаа гэдгийг хөдөлмөрийн сайд онцолж байлаа.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Бүтээгдэхүүнээ борлуулахад нэн даруй анхаарах ёстой. Бэлтгэгдэн гарсан боловсон хүчин ажлын байраар хангагдаж байгаа нь чухал.

Налайх дүүргийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

Хөтөлбөрийн хүрээнд 7000 ажилтан бэлдсэн эдгээрийн 98 орчим хувь нь ажлын байраар бүрэн хангагдаж байгаа нь сайн үзүүлэлт одоо үндсэн суралцагчдаа энэ түвшинд хүргэхийн тулд асуудлыг хурал дээр зорилт болгон ажиллаж байна” хэмээн хэллээ.

Хөдөлмөрийн яамнаас ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөрийг боловсруулж засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа. Үүний үрд дүнд байнгын 34 мянган ажлын байр шинээр бий болжээ.

Хүнээ мэргэжилтэй ур чадвартай болгосноор нийгмийн баялаг бүтээгчийн бүтээмж дээшилж, хөгжлийн хурдац нэмэгдэнэ гэдгийг энэ салбарынхан хэлж байна. Техник технологийн хурдацтай хөгжил дунд багш нараа улам чадавхижуулах шаардлага тулгарч байгаа гэдгийг төлөөлөгчид дурьдаж байлаа.