УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.01.20

С.Ганбаатар: Эхлээд 200 тэрбум төгрөгөө шударгаар зарцуулдаг болох хэрэгтэй

Үйлдвэрчний эвлэл эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн эрх ашгийг  хамгаалж төлөөлж байна.

Гэтэл үйлдвэрчний төлөөллийг бага оруулна гэдэг эрүүл мэндийн даатгалыг дураараа хяналтгүй зарцуулдаг өнөөдрийн тогтолцооноос ялгаагүй гэж үзэж байна.

Мөн төрийн шимтгэлийг нэмэх бус яаж зөв зохицуулалт хийж хяналттай ажиллах вэ гэдэгт асуудлын гол нь байна. Үүнээс мөнгөн шимтгэлийг нэмээд зарцуулалтыг хянахгүй бол хуулийг өөрчлөх шаардлагагүй гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Энийг нэмэх тухай өнөөдөр ярих хэрэггүй. Саалиа бэлдэхээр саваа бэлдээ гэж монгол үг байна. Эрүүл мэндийн даатгал дотор өнгөрсөн жил 200 тэрбум төгрөг хуримтлууллаа. Энэ мөнгийг дундаас нь завшихгүйгээр яг эмч, эмнэлгийн ажилтнуудаар шударгаар дамжуулаад өвчтөнүүдэд очих юм бол 200 тэрбум төгрөг хангалттай. Нэмж болно гэхдээ эхлээд 200 тэрбум төгрөгөө шударгаар зарцуулдаг болох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Цаашид манай улс иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бус өрхийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй гэж зарим тал харж байна. Тэгвэл эцэг эхийн хариуцлага нэмэгдэнэ. Эргээд төрийн тэргүүн гэр бүлийнхээ эрүүл мэндийг даахын тулд ажилтай орлоготой байх ёстой болно.

Гол нь эрүүл мэндийн даатгалыг захиран зарцуулагч нь иргэдээс бус сайдаас томилогдож байгаа учраас сайдад таалагдах гэж ажлаа хийж байна гэсэн шүүмжлэл бодлого хэнд үйлчилж байгааг харуулж байгаа гэж одоогийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шүүмжлэгчид онцолдог юм.