МЭҮХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.01.14

Цагаан сараас өмнө цалин нэмэгдэхгүй

Оноос өмнө цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гарсан. харин одоо ямар салбарт хэрхэн нэмэх талаар салбарууд шийдвэрээ гаргах хэрэгтэй гэдгийг үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэж байна.

Энэ онд цалин, тэтгэвэр нэмэгдэхээр болж улсын төсөвт 200 тэрбум төгрөг суулгасан. Гэхдээ одоогийн байдлаар хэзээнээс ямар хувь хэмжээтэй нэмэгдэх талаар тодорхойгүй байна. ямартай ч баяраас өмнө цалин тэтгэвэр нэмэхгүй юм байна.

МЭҮХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Бид цалин нэм гэж шаардахгүй. Үүнийг оны өмнө гурван талт хэлэлцээрээр дамжуулан цалин нэмэхээ тохиролцсон. Эх үүсвэрийг нь улсын төсөвт суулгасан. 235 тэрбумын 110 тэрбум нь цалингийн нэмэгдэлд зарцуулагдах ёстой. Энэ нэмэгдэл аль салбарт хэзээнээс хэдэн хувиар нэмэх зөв гарцыг манай салбарууд тус тусдаа олох ёстой.

Цалин тэтгэвэр нэмэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Энэ жил засгийн газраас онцгой анхаарал хандуулж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар байх, хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлог зэргийг харгалзах бодлого барина гэдгийг хэлсэн.