Дөрвөн байнгын хороо хуралдана
УИХ дахь дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдах бөгөөд байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 13.00 цагт хуралдаж дарга Ц.Цолмонг, Ц.Оюунбаатараар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийг Д.Батцогтоор сольж, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа нарыг улираан сонгохоор болсон байна.
Мөн өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг хэлэлцэх асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн биш учраас түүнийг байнгын хорооны гишүүнээр бүртгэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.