УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2013.12.24
УИХ-ын дэгд өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцжээ
“Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр Газрын харилцааны тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Газрын төлбөр, кадастр, геодез зураг зүй гэх мэт олон асуудлыг тусгасан аж. Ийм учраас БОНХЯ, ҮХААЯ, БХБЯ болон нийслэлийн удирдлагуудыг бүлгийн хуралдаа оролцуулж саналыг нь сонсжээ. Мөн хотын дахин төлөвлөлт, газрын төлөвлөлт дээр бүлгийн гишүүд санал нэмэрлэсэн гэнэ.
УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хэд хэдэн төсөл орж ирснийг мөн хэлэлцжээ. Гишүүд Р.Бурмаа гишүүний өргөн мэдүүлсэн гишүүний тангараг өргөх тухай заалттай хуулийн төсөлд санал нэгдэж байгаа бол хурууны хээгээр ирц бүртгэх эсэхэд санал зөрөлдсөн байна.