Авто тээврийн салбар шилдгүүдээ шалгарууллаа
2013.12.24

Авто тээврийн салбарын 99 хувийг хувийн хэвшлийнхэн үүрдэг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авто тээврийн салбарын шилдгүүдийг шалгаруулах баярт ачаа тээвэр, нийтийн тээвэр, такси тээврийн ахмад болон залуу шилдэг ажилтнууд оролцлоо.

Тээврийн салбарт насаараа ажиллаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмад жолооч, ажилчдыг “Манлай тээвэрлэгч” одон, амжилттай ажилласан байгууллагуудыг “Манлай байгууллага” цомоор шагнаж урамшуулсан байна.

Гавьяат тээвэрчин, Манлай тээвэрчин З.Нямсүрэн:

Тээвэрчид ард олныхоо өдөр тутмын хэрэгцээний барааг тээвэрлэж, амжиргааг нь залгуулж байдаг онцлогтой.

МУ-ын хөдөлмөрийн баатар, Манлай тээвэрчин С.Дашцэрэн:

1948 онд баруун хилийн будлиан болоход манай нутгаар машин явахыг хараад би жолооч болохоор шийдсэн юм.

УИХ-ын гишүүн, Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү:

Монгол нь нүүдлийн соёл иргэншилтэй орны хувьд авто тээвэр эдийн засгийн чухал салбарын нэг байдаг. Авто тээврийн өртөг зардал, үйлчилгээнээс монголчуудын аж амьдрал ихээхэн хамааралтай. 1990 оноос хойш авто тээврийн салбарт хувьчлал эрчимтэй явагдаж эхэлсэн. Энэ салбарын 99 хувийн ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг.

Энэ жилд Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбоонд Авто Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо, Хот Хоорондын Тээвэр Эрхлэгчдийн Холбоо зэрэг найман мэргэжлийн байгууллага үйл ажиллагаагаа нэгтгэжээ. Ингэснээр үйл ажиллагааны хүрээ тэлж авто тээвэр цаашид хөгжих боломж бүрдэж байна.