Жаргалант сум Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбогдлоо
Төв аймгийн Жаргалант, Борнуур чиглэлийн 32.2 км автозамын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.
2013.11.28

Жаргалант сум Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбогдлоо

Төв аймгийн Жаргалант, Борнуур чиглэлийн 32.2 км автозамын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд Жаргалант сум Улаанбаатар хоттой ийнхүү хатуу хучилттай автозамаар холбогдож байна.

“КТК” болон “Анандын зам” компанийн түншлэлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас зам барилгын ажил нь эхэлж, хугацаандаа буюу өнгөрсөн сард бүрэн дуусчээ. Зам тээврийн яам захиалагчаар Энэтхэг улсын “Аи Си Ти” ажиллажээ. бүрэн дуусчээ.

Энэ зам нийслэлчүүдийн эрүүл аюулгүй хүнсээр хангагдахад чухал нөлөөтэй гэнэ

Тус замын албан ёсны нээлтийн ажиллагаанд Шадар сайд Л.Тэрбишдагва, Зам тээврийн сайд А.Гансүх тэргуүтэй албаныхан оролцсон юм. Тууз хайчлах ёслолын үеэр Шадар сайд Л.Тэрбишдагва “Улаанбаатар хотод Мон- голын хүн амын талаас илүү нь амьдарч байгаа өнөө үед эрүүл, чанартай хүнсний нийлүүлэлт маш чухал. Тиймээс ХБНГУ-ын Сэргээн босголтын банктай хамтран “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах" төслийн хүрээнд Жаргалант сумыг Дархан Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамтай холболоо. Ер нь зарим сумын төвийг дайруулан автозам тавина уу гэхээс тухайн сум руу нь тавьж байсан тохиолдол тун ховор. Энэ нь суманд зориулж засмал зам барьсан гэсэн үг.

Сумын төв тийш хатуу хучилттай автозам барьсан тохиолдол тун цөөн гэнэ

Сумын төвийг биш, аймгийн төвийг л холбох тухай яригддаг байлаа шүү дээ. Цаашид Батсүмбэр сумыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг ХБНГУ-ын Сэргээн босголтын банктай хамтран хийнэ. Автозамтай болсноор Жаргалант сумын оршин суугчдын амьжиргаанд мэдэгдэхүйц дэвшил авчрахаас гадна улаанбаатарчуудыг эрүүл, чанартай хүнсний ногоо, мах сүү болон бусад бүтээгдэхүүнээр хангахад чухал нөлөөтэй гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар, Зам тээврийн яамнаас амласан. Өнөөдөр амласандаа хүрлээ” гэсэн юм.

Зам дагаж хөгжил

“Амьжиргаагаа дээшлүүлэх алтан шар замтай боллоо" хэмээн Жаргалант сумынхан сэтгэгдэл өндөр байлаа. Тухайлбал сумын иргэн С.Батболд “Тариаланчдынхаа ногоог борлуулахаар долоо хоногтоо хоёроос гурван удаа хот ордог. Өмнө нь эвдэрхий засмалаар машин тэргээ эвдэж.^бүдчин” явдаг байлаа.

Заримдаа өдөртөө буцаад ирж амждаггүй байсан. Харин шинэ замтай болж, машин тэргээ эвдэнэ гэж айлгүй, цаг оройтлоо гэж яаралгүй тааваараа зорчих тохь бүрдсэнд талархаж байна” гэсэн юм. Мөн тус сумын иргэн А.Анхтуяа “Хүнсний дэлгүүрийнхээ барааг татах гэж энэ замаар үргэлж явдаг юм. Энд тэндээ сэтэрч, хагарсан хэцүүхэн замыг толь шиг шинэхэн болгож өгсөнд баяр- лалаа. Энэ бидний амьжиргаанд зохих нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Ядаж л дугуйгаа хагалахгүй байна гэдэг чинь дугуй худалдаж авах мөнгөө хэмнэж байна гэсэн үг шүү дээ” гэсэн юм. “Андын зам” компанийн үйлдвэрлэлийн албаны дарга А.Мөнх-Эрдэнийн хэлснээр бутал- сан чулуун суурьтай энэхүү автозамын нийт өргөн нь есөн метр бол зорчих хэсгийн өргөн нь зургаан метр. Асфальт бетон хучилтыг таван см-ийн зузаан дэвсжээ. Ажлын арвин туршлагатай хоёр компанийн түншлэлээр бүтээн байгуулснаас гадна давхар Энэтхэгийн компани зөвлөхөөр ажилласан учраас чанар стандартыг яв цав бариулж ажилласан гэдгийг тэрээр онцолж байлаа. Арчлалт, хамгаалалтыг нь орон нутаг нь хариуцан ажиллахаар болжээ.

Улаанбаатарчуудын төмсний хэрэглээний тэн хагасыг жаргалант сум дангаар хангадаг

Энэ жил 35 мянган тонн төмс хурааж аймагтаа тэргүүлсэн.

Улаанбаатар хотоос 130 гаруй км алслагдсан Жаргалант сум нь долоон мянга орчим хүн амтай бөгөөд хүн амын дийлэнх нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг. Тодруулбал эргэлтийн 30 мянган га талбайнхаа тэн хагаст нь өргөн хэрэглээний хүнсний ногоо тариалдаг бол үлдсэн талбайд нь уринш бэлтгэдэг байна. Энэ нь 186 мянган га талбайтай сумын хувьд өндөр үзүүлэлт гэнэ. Өнгөрсөн жил сумын хэмжээнд 140-өөд мянган толгой мал тоологдсон нь уржнан жилтэй харьцуулахад өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн тус сумынхан ''Жаргалант"-ын хэмээх шинэ сортыг бий болгожээ. Энэ талаар сумын Засаг дарга Д.Ганболд “Энэ жил 35 мянган тонн төмс хурааж аймагтаа тэргүүлсэн. Бид ургац хураалтын дүнд сэтгэл ханадаггүй. Өөрөөр хэлбэл чанарт нь маш анхаардаг. Тийм ч учраас манай сумын хувиараа газар тариалан эрхлэгчид "Монгол төмс" хөтөлбөрийн хүрээнд төмсний "сортоо шинэчилж “Жаргалантын шар төмс” гэгч брэндтэй болсон. Үр тарианы ургац хураалтаараа аймагтаа хоёрдугаарт жагссан. Тэгээд ч Борнуур, Батсүмбэр, Жаргалант зэрэг сумд нь Улаанбаатар хотын хүнсний ногооны хангамжийн гол түшиц газрууд нь. Барагцаагаар нийслэлчүүдийн хүнсний ногоо тэр

дундаа төмсний "хэрэгцээний 40 орчим хувийг манай сум дангаар хангадаг. Цаг агаарын саатал болон бусад нөхцөл шалтгаанаас хамаараад ганц хоёрхон хоног хот руу тээвэрлэлт хийж чадахгүй тохиолдолд төмсний үнэ даруй 50- 100 төгрөгөөр нэмэгддэг” гэсэн юм. Мөн тэрээр дан ганц газар тариаланг хөгжүүлэх бус малын тоо толгой өсч байгаа учраас нийслэлийг хямд, чанартай махаар хангах зорилт тавьж ажиллаж байгаа тухайгаа ч дуулгасан юм.

Тэртээ1921 онд Төв аймагт Богдын сангийн тариалангийн аж ахуй байгуулагдсан нь эдүүгээгийн Жаргалант сумын шав болжээ. Богд гэгээн тэрхүү тариалангийн аж ахуйдаа ургацаа тээрэмдэн, гурилаа гаргаж иддэг байж. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1923 онд тус аж ахуйг улсын өмчит Зүүн хараагийн сангийн аж ахуй болгосон байна. Харин 1927 онд Зүүн хараагаас тусдаа Жаргалантын сангийн аж ахуй байгуулагдаж байсан түүхтэй гэнэ. Эдүгээ Жаргалант суманд гурваас дөрвөн үеэрээ газар тариалан эрхэлсэн тариаланчид амьдардаг юм байна. Мөн Жаргалант сумаас 14 хөдөлмөрийн баатар төрсөн нь бүгд газар тариалантай амьдралаа холбосон хүмүүс байжээ.