Хөгжлийн бэрхшээлтэй, хөгжих хүсэл тэмүүлэлтэй хүүхэд бүрийг дэмжинэ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.12.19

Хөгжлийн бэрхшээлтэй, хөгжих хүсэл тэмүүлэлтэй хүүхэд бүрийг дэмжинэ

Манай улс дэлхийн бусад улстай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж, амьдрах, ялангуяа сурах орчин нөхцөл хангалтгүй байдаг.

Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар, ХАХНХЯ, БШУЯ-наас энэ чиглэлд олон ажил хийхээр төлөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэднийг сурч боловсроход зориулж ямар ажил хийж, хэрэгжүүлж байгааг тодрууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх төв байгуулна

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "БШУ-ны яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүх­дүүд сурч буй цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах талаар ажиллаж байна.

Мөн тэдний суралцах стандартыг бий болгох юм. Ингэхийн тулд бид эрх зүйн орчноо нэн түрүүнд боловсронгуй болгох хэрэгтэй байгаа. Түүнчлэн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт аль бо­лох хамруулах зорилгоор анги танхимын хүрэлцээ хан­гамжийн талаар тус яамтай ярил­цаж байна.

Хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдүүд сурч бо­ловс­рол эзэмшин, ирээдүйд эх орондоо хэрэгтэй иргэн болж төлөвшихөд хүндрэлтэй. Тий­мээс жирийн хүүхдүүдтэй адил, ямар ч бэрхшээлгүй боловсрол эзэмших боломжийг хан­гахын төлөө ажиллана. Энэ ч утгаараа улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв байгуулахаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан.

Энэ ажил 2013 оноос эхэлж, нэг стандартын зураг төсөл хийлгэж, хөгжлийн төвд ямар үйлчилгээ байх зэргийг судалж, хүүхдүүдэд зориулсан цогц үйлчилгээний төв байгуулахыг зорьж байна".