Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангах ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны 07 сарын 23-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай” А/690 дугаар захирамж гаргасан юм.
Уг захирамжид нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага болон үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, дэд бүтцийн Монгол Улсын MNS 6055:2009, MNS 568252006 стандартуудыг хангуулан ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон юм.
Мөн нийслэлд шинээр баригдаж байгаа болон засварлаж байгаа зам, барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламж, дэд бүтцийн стандартуудыг хангуулан ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаар үйлчлүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд саад, бэрхшээлгүй явах боломжтой болох юм.