УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.12.11

МАН-ын дарга С.Бямбацогт: Бүтээлч бүлэг болгохын тулд чадлаараа ажиллана

МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, бүлгийн даргаа сонголоо.

УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт гаргасан билээ. Өнөө өглөө хуралдсан Удирдах зөвлөл хуралдаанаар бүлгийн даргад Су.Батболд, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын нэр дэвшиж саналыг нууцаар хураахад С.Бямбацогт, Ж.Энхбаяр  нар олонхийн санал авсан аваад байсан юм. 

Харин сая хуралдсан бүлгийн хуралдаанд С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар өрсөлдөж УИХ-ын гишүүн С.Бямбацогт бүлгийн даргаар сонгогдлоо.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Саналын хураалтын дүн гарах үед С.Бямбацогтыг бүлгийн дарга болно хэн ч бодоогүй байсан юм. Харин одоо бий болсон бүлгийн дэд даргын орон тоог бид ярилцаж байж шийднэ. Н.Энхболд гишүүний хувьд чөлөөлөгдөх болсон онц шалтгаан гэж байхгүй.

Бүлгийн шинээр сонгогдсон ахлагчийн хувьд илүү санаачилгатай, бүтээлч ажиллана гэсэн байр суурьтай байна. Гишүүн С:Бямбацогтын хувьд 2008 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ удаагийн УИХ-д МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байлаа.

УИХ-ын гишүүн:МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

МАН-ын бүлгийн гишүүд маань 21 аймаг, есөн дүүрэгт ажиллалах явцад илүү санаачлагатай ажилламаар байна гэсэн саналууд ирсэн юм. Тэгэхээр бидэнд хийх ажил их байна. Энэ бүлгийг цөөнх гэдэг нэрээр сөрдөг, гөжүүдэлдэг бүлэг бус, бүтээлч бүлэг болгохын тулд чадлаараа ажиллах болноо гэж хэлмээр байнаа.

Бүлгийн ахлагчийн ажлыг дарга, зохицуулагч гэсэн утгаар ойлгодог. МАН-ын бүлэг 26 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.