Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд МАН жил бүрийн 12-р сарын 10-ны өдөр буюу ардчилал, хүний эрхийн өдөр хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай.
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд, хань, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ж.Батмөнх нь их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн билээ. Тэрэээр 1984 он хүртэл Ерөнхий сайдаар, 1984 оноос АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм.