МАН-ын УЗ энэ долоо хоногт хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд болон намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх Н.Энхболд даргын хүсэлтийг тус тус хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдааны талаар Д.Оюунхорол гишүүн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар гишүүд тодорхой байр сууринд хүрчээ.
Өөрөөр хэлбэл, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсэгт Д.Сумъяабазар, А.Тлейхан, С.Бямбацогт гишүүн орж ажиллах юм байна. Нөгөөтэйгүүр Хяналтын хэрэгжүүлэхийн тухай болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх бол МАН-ын бүлгээс ажлыг хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн Хилийн боомтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд тодорхой тооцоо, судалгаа, дүгнэлтийг гаргаж ирэх хэрэгтэй гэж хойшлуулсан. Тэгвэл өмч хөрөнгийн талаар тодорхой болгосон дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар тохиролцжээ.
Харин энэ үеэр Д.Оюунхорол гишүүнээс Н.Энхболд МАН-ын бүлгийн даргаас ямар учраас чөлөөлөгдөх болсон талаар тодруулахад "Өөрийн хүсэлтээр МАН-ын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж тогтсон байгаа. Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, Н.Энхболд даргын асуудлыг шийдвэрлэнэ" гэв.