Л.Болд ”Яармаг” худалдааны төвд зочиллоо
2012.06.14

Л.Болд ”Яармаг” худалдааны төвд зочиллоо

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар өчигдөр Яармагт орших худалдааны төвд зочиллоо. Яармагт амьдрах иргэдэд худалдаа үйлчилгээний төв нэн шаардлагатай байсан тул энэ хүсэлтээ УИХ-ын гишүүн Л.Болдод уламжилснаар байгуулж өгсөн аж.


Яармаг худалдааны төв байгуулагдсанаар оршин суугчид хүнсний бүтээгдэхүүнээ базаахын тулд заавал “Наран туул” худалдааны төв явж цаг алдах шаардлагагүй болсны зэрэгцээ Яармагийн иргэд худалдаа үйлчилгээ эрхлэх боломж бүрдэж тэр хэрээр ажлын байр бий болжээ. Одоо анхаарах нэг асуудал бий нь, худалдааны төвийн түрээсийнх нь төлбөрийг бага зэрэг хөнгөлчихвөл худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бага зэрэг буулгах бололцоо бүрдэнэ гэж худалдаачид нэр дэвшигчдэд хэлж байлаа.


Харин энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэх бололцоо бий эсэхийг худалдааны төвийн захирлаас УИХ-ын гишүүн Л.Болд лавлахад “Судалж байгаа” гэсэн хариуг өгсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.