2012.06.11
Хятадын эдийн засаг хурдацтай "хөрч" байна
Шинжээчдийн дүгнэснээр урд хөршийн эдийн засаг өнгөрсөн сарын эхээр нэлээд буурсан байна. Учир нь Хятадын импорт огцом буурснаас санхүүгийн цохилтод орсон байна.
Түүнчлэн экспортоос олох ашиг нэлээд багасч байгаа талаар Хятадын эдийн засагчид дүгнэж байгаа юм. Азийн эдийн засгийн дүр зураг энэ оны байдлаар тааруухан гарсан бөгөөд Хятадын эдийн засгийн бууралт үүнд ихээр нөлөөлж байгаа гэнэ.
Өнгөрсөн тавдугаар сард экспортоос 15.3 хувийн алдагдал амссан бөгөөд 18.1 тэрбум ам.долларын хохирол юм. Түүнчлэн импортын татвар болон бусад хүчин зүйлсээс хамаарч 162.4 тэрбум ам.доллараар "шатсан" нь 12.7 хувийн үзүүлэлт гэнэ.
Цаашлаад энэ сарын байдлаар 18.7 тэрбум ам.долларын үлэмж хохирол амсахад ойрхон байгааг шинжээчид онцолж байна. Ажиглагчид Хятадын эдийн засгийг хурдацтай "хөрж" байна гэж дүгнэсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.