Эдийн засгийн өсөлт удааширсны шалтгаан нь юу вэ?
2012.06.12

Эдийн засгийн өсөлт удааширсны шалтгаан нь юу вэ?

АНУ-ын бөөний худалдаа эрхлэгчдийн агуулах дахь нөөцийн хэмжээ 2012 оны 3 дугаар сард өмнөх сараас сүүлийн дөрвөн сарын турш байгаагүй багаар буюу дөнгөж 0.3 хувиар нэмэгдсэн тухай тус улсын Худалдааны яамнаас 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр мэдээллээ. Өмнөх сард энэхүү үзүүлэлт 0.9 хувиар өсч байжээ. Үүнээс гадна АНУ-ын жижиглэнгийн худалдаа 2012 оны 02 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар нэмэгдээд байснаа 3 дугаар сард өмнөх сараас мөн л дөнгөж 0.5 хувиар нэмэгджээ. Үүнийг судлаачид 2011 оны IV улиралд барааны нөөцийн хэмжээ нэмэгдсэний ачаар тэлээд байсан АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбогдуулан бөөний худалдаа эрхлэгчид барааны нөөцийг ихээр хуримтлуулахаас болгоомжилж байгаатай холбон тайлбарлаж байна. 

2012 оны 3 дугаар сарын борлуулалтын хурдаар тооцоход худалдаа эрхлэгчид нийт 1.17 сарын борлуулалтыг хангах хэмжээний нөөцтэй болжээ. АНУ-ын инфляцийн түвшин 2012 оны 4 дүгээр сард өмнөх сараас өөрчлөгдөөгүй тухай тус улсын Худалдааны яамнаас 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мэдээллээ. 2012 он гарсаар энэхүү үзүүлэлт тогтмол өсөлттэй гарч, улмаар 2012 оны 3 дугаар сард өмнөх сараас даруй 0.3 хувиар нэмэгдээд байсан тул дээрх мэдээг судлаачид, эдийн засагчид таатай хүлээж авлаа. Шатахууны үнийн өсөлтийн сөрөг нөлөө ийнхүү түр зуурын шинж чанартай байх болно гэсэн таамаг дэвшүүлээд байсан нь батлагдсан АНУ-ын Холбооны нөөцийн банкны удирдлагуудын хувьд энэ мэдээ 2014 оны эцэс хүртэл бодлогын хүүгээ үргэлжлүүлэн маш бага түвшинд барих төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд дөхөм болох нь. АНУ-ын Худалдааны яамнаас мөн өдөр гаргасан өөр нэгэн мэдээнд тус улсын жижиглэнгийн худалдаа 2012 оны 4 дүгээр сард өмнөх сараас дөнгөж 0.1 хувиар нэмэгдсэн тухай дурьджээ. 

Энэхүү үзэгдлийг судлаачид АНУ-д цаг агаар харьцангуй хүйтэн байснаас иргэдийн худалдан авалт буурснаас гадна Улаан өндөгний баярын худалдаа эрт буюу 2012 оны 3 дугаар сард явагдсан зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Судлаачид АНУ-ын эдийн засагт аажмаар эргэн сэргэлт явагдаж байна гэж дүгнэсэн хэвээрбайгаабилээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.