С.Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц байхгүй
4-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодитоор бий болгоё" хэмээх нэг сарын аяныг зохион байгуулах гэж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн чуулган зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл авахаар хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, мөн харьяа цэргийн засал хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа нартай ярилцаж байна.
- Төр анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн нэг сарын аян, мөн үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Тиймээс илүү бодитой үр дүнтай асуудлыг дэвшүүлэх байх гэж найдаж болох уу?
Энэ ажил нилээн эртнээс төлөвлөгөөнд орсон. Нэг сарын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн 24 ажил хийхээр төлөвлөөд байна. Ажил эхнээсээ хийгдэж байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чуулган, аян урд нь өрнөж байсан хэдий ч энэ удаад төрөөс зохион байгуулж байгаагаараа илүү ач холбогдолтой.
- Энэ нэг сарын хугацаанд ямар ямар ажил хийх бэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол бүх салбартай холбоотой. Зөвхөн нийгмийн асуудалыг шийдлээ гэхэд дэд бүтэцээ шийдэхгүй бол ашиггүй.
Тиймээс салбар хоорондын харилцааг бэхжүүлэх хэрэгтэй байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо их чухал, өөрсдөө хичээж байж аль аль талаасаа асуудлаа шийдэж хамтран ажилсанаар үр дүнд хүрнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 160 гаруй төрийн бус байгууллага байдаг. Эдгээрийг нэгтгэх хамтран ажиллах тал дээр хэр анхаарч байна.
- Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон төрийн бус байгууллагуудтай уулзсан. Юу хийвэл дээр байна, нэн тэргүүний шийдэх асуудлуудаа хэлэлцсэн юм. Энэ үеэр судалгаа шинжилгээ хийсэн үр дүнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд өөрсдийн хамаарах чиглэлд л бодлого явуулдаг, нэгдсэн бодлого байдаггүй харагдсан.
Нийтлэг хөгжлийн бэрхшээлтэй иргдэд тулгамдаж байгаа асуудалд анхаарч төрийн бодлогийн түвшинд зорилго чиглэл байхгүй байна. Тиймээс л салбар дундын бодлогийн түвшинд авч үзэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээс гараад хэний ч тусламжгүй нийгмийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь хамгийн том тулгамдсан асуудал.
(2-р хэсэг)
Ингэж чадахгүй байгаа нь нийгмийн дэд бүтэц байдаггүйтэй холбоотой. Хүн амын бүлгүүдээр үндэсний чуулган хийгээд байгаагын гол зорилго эндээс гарч байгаа зөвлөмж чиглэлээр хүн амын нийгмийн бодлогод тулгамдаж байгаа асуудалд бодит үнэлэлт өгч, судалгаатай санал оруулахыг зорьж байгаа юм.
Яг хүн амын нийгмийн хөгжилд тулгууралсан ямар бүтээн байгуулалт хийж байгааг анхаарах хэрэгтэй байна. Зам, гүүр, аж үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэх нь маш хэрэгтэй хэдий ч хүнээ хөгжүүлэхгүйгээр, хүн лүү чиглэсэн, хүний хөгжлийг хангасан бүтээн байгуулалт хийхгүйгээр улс орны хөгжлийг ярихад өрөөсгөл болно.
Энэ чиглэлрүү төрийн бодлогийг хандуулах үүднээс хүн амын хөгжлийн цогц бодлогийг боловсруулж гаргах хэрэгтэй байгаа юм.