Налайхаас Зуунмод чиглэлийн 25 км хатуу хучилттай авто замын нээлт
2013.11.22

Налайх-Зуунмод чиглэлийн замыг нээлээ

Налайхаас Зуунмод чиглэлийн 25 км хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлийн ажил дуусч, хүлээж авлаа.

Энэ хэсгийн замын хөдөлгөөнийг нээх ёслолын арга хэмжээ өнөөдөр болсон бөгөөд Зам, тээврийн сайд А.Гансүх, УИХ-ын гишүүн М.Энхболд, Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон,  Авто замын хяналт эрдэм шинжилгээ судалгааны төвийн захирал Р.Отгонбаатар, Төв аймгийн  Засаг Даргын орлогч Н.Мөнхбаатар, замын ажлыг гүйцэтгэсэн компанийн төлөөлөгч Зуо Лиоролцож, тууз хайчиллаа.

Налайхаас Зуунмод чиглэлийн уг замыг БНХАУ-ын Барилга хот байгуулалтын “Гуравдугаар барилга байгууламж” ХХК  2012 оны долдугаар сарын 30-наас энэ оны аравдугаар сарын 30-ныг хүртэл засч, шинэчилсэн байна. Ийнхүү улсын комисст хүлээлгэн өгч,  ашиглалтад орууллаа.