УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, 87 дугаар сургуулийн сурагч А.Цогт-Очир
2013.11.05

Д.Ганхуяг гишүүн А.Цогт-Очир хүүд Я.Маэдасангийн тэтгэлэг гардуулав

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг УИХ дэх Монгол-Японы парламентын бүлгийн ахлагчаар ажилласан өнгөрсөн 8 жилийн хугацаанд Баянзүрх, Налайх дүүргийн олон хүүхэд, залуучууд Японы их, дээд сургуульд суралцан, мэргэжил дээшлүүлэхээр явсан байдаг.

Тэгвэл 2011 оноос Японы улсын иргэн Я.Маэда гуай Д.Ганхуяг гишүүнд санал болгож БЗД-гийн 87 дугаар сургуулийн сурагч А.Цогт-Очир хүүд сар бүр ойролцоогоор 50,000 иений тэтгэмж үзүүлэхээр болсон байна.

А.Цогт-Очир хүү 11 дүгээр ангид суралцдаг ба эмээ 2 дүүгийнхээ хамт амьдардаг. Тэрээр энэхүү тэтгэлгийг их, дээд сургуульд элсэн ортлоо авах юм байна. Ингээд энэ удаад сурагч А.Цогт-Очирт 18 сарын тэтгэлэг болох 90 мянган иен /ойролцоогоор1,6 сая төгрөг/-ийн Я.Маэдасангийн тэтгэлгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг гардуулан өглөө.