Есөн улстай дипломат харилцаа тогтооно
Зарим улсуудтай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Болд бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүд дэмжсэнээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Монгол Улс НҮБ-ын гишүүн 30 улстай шинээр дипломат харлцаа тогтоохоор Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл санаа болон Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгаа.
Энэ удаад Антигуа Барбуда улс, Бүгд Найрамдах Бурунди улс, Бүгд Найрамдах Вануату улс, Бүгд Найрамдах Палау улс, Бүгд Найрамдах Суринам улс, Бүгд Найрамдах Сьерра Леон улс, Бүгд Найрамдах Того улс, Эритри улс, Ямайка гэсэн 9 улстай Монгол Улс дипломат харилцаа тус тус тогтоохоор хэлэлцсэн байна.
Эдгээр улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо механизмын хүрээнд, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалжбие биенээ дэмжихэд ач холбогдолтой байх юм.