Eвразийн хөгжлийн банк болон “Русснефть”-ийн удирдлагатай уулзлаа
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.10.22

Eвразийн хөгжлийн банк болон “Русснефть”-ийн удирдлагатай уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-д ажлын айлчлал хийх үедээ Евразийн хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Игорь Финогеновтэй энэ сарын 20-нд уулзлаа.

Урьд нь Монгол Улс энэ банктай хамтран ажиллах яриа хэлэлцээ хийж байсан боловч зогсонги байдалд ороод байсан юм. Уулзалтын үеэр тэд хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлхээр тохиролцлоо.

Дэд бүтэц, чөлөөт худалдааны бүс, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов.

Евразийн хөгжлийн банкны үүсгэн байгуулагчид нь Орос, Казахстан улс бөгөөд Армен, Тажикстан, Беларусь, Киргиз улс гишүүд нь юм. Мөн энэ банк Евразийн ЭЗХАБ-ын Хямралын эсрэг сангийн хөрөнгийн захиран зарцуулагч юм байна.    

Түүнчлэн Сайд Л.Болд ОХУ-ын “РуссНефть” нээлттэй хувьцаат компанийн ерөнхийлөгч Михаил Сафарбекович Гуцериевтэй уулзаж дэд бүтэц, чөлөөт худалдааны бүс, хөрөнгө оруулалтын асуудлаар санал бодлоо солилцов.