Ерөнхий сайд Н.Алтанхуяг Польшийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски манай улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм Ерөнхийлөгчтэй уулзахдаа
“Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Польш улсад айлчилсан. Өнөөдөр Ерөнхийлөгч та манай улсад айлчилж байна. Энэхүү өндөр дээд хэмжээний харилцан айлчлал нь манай хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улам өргөжих боломж олгож байна” гэлээ.
Боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа Польшийн Ерөнхийлөгч уулзалтын үеэр илэрхийллээ.
Манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжихэд Польш улс анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Манай Польш улсад хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт өндөр технологи нэвтрүүлсэн туршлага бий.
Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа Мөн боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа Польшийн Ерөнхийлөгч уулзалтын үеэр илэрхийлж байлаа.
Тус улсаас санал болгосон нөхцөлт зээлийг барилга, орон сууцны салбарт зориулах сонирхолтой байгаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.