Н.Удвал Номхон далайн баруун бүсийн хорооны дэд даргаар сонгогдлоо
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Номхон далайн баруун бүсийн хорооны 64 дүгээр чуулганд оролцож байна.
2013.10.22

Н.Удвал Номхон далайн баруун бүсийн хорооны дэд даргаар сонгогдлоо

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 64 дүгээр чуулган өчигдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо Бүсийн хорооны төвд эхэллээ.

Чуулганд бүсийн гишүүн 37 улс орны эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны төлөөлөл оролцож байна.

Чуулганд бүсийн гишүүн 37 улс орны эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы нээлтэд ДЭМБ-ын Ерөнхий захирал доктор Маргарет Чан оролцож, бүсийн гишүүн улсуудад хандаж үг хэлэв. Тэрбээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж,

бүх нийтийг хамруулахын чухлыг онцлон тэмдэглэж, шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Хурлын дараа хурлын дарга болон захиргааны бусад ажлыг гүйцэтгэх албан тушаалтнуудыг сонгосон юм. Хурлын даргаар Самоагийн Эрүүл мэндийн сайд сонгогдсон бол дэд даргаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгогдлоо.