УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.10.22
Сайд Л.Болд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Москва хотноо 10 дугаар сарын 20-нд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо.
Сайд Л.Болд тус чуулганы “Санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж инновацийг дэмжинэ”, “Боловсрол, мэргэшил: Авьяас, чадварт түшиглэсэн эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулах”, “Бүс нутгийн харилцаа холбоо-Ард иргэдийг холбож, бараа бүтээгдэхүүний худалдааг дэмжинэ” зэрэг хуралдаанд оролцсон байна.
Эдгээр хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл оролцов.