Ерөнхий сайд өнөөдөр БНХАУ-ыг зорино
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.10.22

Ерөнхий сайд өнөөдөр БНХАУ-ыг зорино

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар энэ сарын 22-26-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийх юм. Ерөнхий сайд айлчлалын бүрэлдэхүүний хамт өнөөдөр БНХАУ-ыг зорино.

 Айлчлалын хүрээнд Монгол Улс БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн гэрээний дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах аж.