Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ, баяр наадмыг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу “Хүй долоон худаг”-т “Монгол наадам цогцолбор” барьж ашиглалтад оруулахаар НИТХ-ын тогтоол гарсан.
“Монгол наадам цогцолбор” барих ажлын хүрээнд энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоон худагт хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоолыг хийснээс гадна 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр барьж ашиглалтад оруулсан юм.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг тогтоосон бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрын бүтэц, орон тоог баталлаа.
Ингэснээр “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд шинээр байгуулсан бүтээн байгуулалт хамгаалах, арчлах хариуцах эзэнтэй болж, Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ, баяр наадмыг тогтмол зохион байгуулах боломжтой болж байгаа юм