ИКП групп 40 жилийн туршлагаа нэвтрүүлэхэд бэлэн байна
ИКП группын гүйцэтгэх захирал Борис Клемент
2013.09.23

ИКП групп 40 жилийн туршлагаа нэвтрүүлэхэд бэлэн байна

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлж, гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудыг өөрийн гишүүн байгууллагуудтай холбож, шинэ бизнес эхлүүлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө олон ажил хийж байна.

Үүний нэг жишээ нь 1992 онд байгуулагдсан Чехийн ИКП групп МБҮА-ийн удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, Монгол улсад хөрөнгө оруулж, барилга болон дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлж, хамтран ажиллах талаар ярилцсан юм. Бид тус группын гүйцэтгэх захирал Борис Клементээс цөөн асуултанд хариу авсан юм.

Та манай уншигчдад ИКП группынхаа тухай танилцуулахгүй юу?

Бид бол өндөр чанрын гүйцэтгэлтэй үйлчилгээ үзүүлдэг компаниудыг нийлүүлсэн групп компани юм. ИКП групп тээврийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, газар дээрхи барилга байгууламж барьж байгуулах, шинэчлэн засварлах салбарт зураг төсөл боловсруулах, зөвлөгөө, инженерийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр ИКП групп нь ИКП Консалтинг Инжинирс, ИКП Праха, ИКП Инжинирс Групп зэрэг компаниудаас бүрдэж байна.

Та өөрийнхөө группын гол онцлогийг цөөн үгээр хэлэхгүй юу?

Аливаа компани бүтээсэн чанараараа бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Тиймээс манай группын гишүүд нь ажил хэрэгч байж  уян хатан ажиллагааг эрхэмлэдэг.

Аюулгүй ажиллагаатай, байгаль орчинд ээлтэй байхын зэрэгцээ бид зохион бүтээж буй барилга байгууламжийн ашиглах хугацаа урт байлгах тал дээр маш их анхаардаг. Хэрэгжүүлж буй зүйлээ үр өгөөжтэй болгох нь чухал юм. ИКП групп-д нэгдэн орсон компаниуд нь барилгын материал бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрийн компаниудаас хамааралгүй ажилладаг давуу талтай.

Үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг олон улсын хэмжээнд тогтсон инженерийн ёс зүйд нийцүүлэн сахин хамгаалах нь манай группын гол бодлого байдаг.

Та бүхэн Монголд ямар зорилготой ирсэн бэ?

Монголын барилгын салбарын бүтээн байгуулалтанд оролцохын тулд салбар оффисоо нээх, төлөөлөгчийн газартай болох төлөвлөгөөтэй байгаа. Бидэнд хийж гүйцэтгэсэн олон том том төслүүд бий. Үнийн хувьд бага биш, гэхдээ өндөр биш үнэ санал болгодог л доо. Хямд зүйл чанар муутай байдаг шүү дээ.

Би залуугаасаа янз бүрийн бизнес эрхэлж байлаа. Анхандаа бизнесээ хэрхэн хийхээ сайн ойлгодоггүй байсан ч одоо бол дөчин жил хөдөлмөрлөсөн маш их хэмжээний туршлагатай болсон. Тийм болохоор  ё Бидний гол зорилго сайн харилцагч, түнштэй  болохыг эрмэлзэж байгаа.

Түншлэх байгууллагуудаа ямар хэмжээний хүчин чадалтай байгаасай гэж хүсч байна вэ? Мөн та бүхэн  түншүүддээ юу санал болгох вэ?

Бид гадаад, дотоодын ямар ч компанитай хамтран ажиллахдаа өөрийн компаний туршлагаа солилцох бүрэн боломжтой.

Бид хамтрах түншүүдээ ямар нэгэн хүчин чадал, том жижгээр нь ялгахгүй чөлөөтэй ажиллах болно. Бид гадаад, дотоодын ямар ч компанитай хамтран ажиллахдаа өөрийн компаний туршлагаа солилцох бүрэн боломжтой.  Мэдээж сайн харилцагчийг олоход олон долоо хоног, хэдэн сар ч хэрэг болж мэдэх юм.

Урт хугацааны гэрээ байгуулвал Монголын дэд бүтэц, барилга угсралтын салбарт төсөл хэрэгжүүлэх бодолтой байна. Бид өөрсөддөө байгаа туршлага, нау хаугаа түншүүдтэйгээ солилцох болно. Бид Монголд ажиллахдаа  маш нээлттэй байна. Магадгүй жижиг хөгжүүлэлт, магадгүй бүр том онцгой зүйл ч бид хамтран хийж болно шүү дээ.

Та Улаанбаатар хоттой танилцаад, тодорхой хэмжээний ойлголттой болсон байх. Цаашид бидэнтэй хамтран ажиллахдаа ямар шинэ зүйлсийг хийж болмоор санагдсан бэ?

Би анх удаагаа ирчихээд байгаа болохоор шууд хэлэх боломжгүй байна л даа. Миний ирсэн гол зорилго бол би Монгол орныг, Улаанбаатар хотыг эхлээд сайн мэдэрч, ойлгож авахыг хүссэн. Өөрийгөө бусдын өмнөөс тавьж би, энд байгаа асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэг ойлголт авах нь чухал юм.

Би Монгол 6-8 долоо хонгийн хугацаанд байхдаа сэтгэл зүйн мэдрэмжийг сайн авч чадах байх. Тэр үед би хамтрах түншээ олчихсон байх болов уу. Тэгээд Монголд юуг, яаж эхлүүлэхээ шийднэ.

Танай байгууллага Герман, Чех, Словак, Афганистанд салбартай. Монгол улсад хөрөнгө оруулж, хамтын ажиллагаа эхлүүлье гэдгийг анх яагаад шийдсэн бэ? Монгол орны талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?

Надад Казакстан, Афганистан, Виетнам, Орос зэрэг орнуудад ажиллаж байсан туршлага бий. Миний ажиллаж байсан эдгээр шинэ ардичлсан орнуудад бүх тох иолдолд адилхан нөхцөл байдал байдаг. Хүмүүс хамгийн сайныг хийхийг хүсдэг ч тэд яаж хийхээ мэдэхгүй байдаг. Гадаадаас зарим нэг жишээ авлаа гэхэд тэр нь шилдэг сайн туршлага биш байж болно шүү дээ. Монголд саяхан улс төрийн шинэ сонгууль явагдсан.  

Социализмаас хойш Монголд бизнес эрхлэх боломж бага харагдаж байсан ч одоо бол шинэ боломж бий болж, ирээдүйд бүр ч сайжрана байх гэж бодож байгаа. Олон жилийн дараа Монголчууд үсрэнгүй хөгжлийн үзүүлэлт үзүүлэх хэрэгтэй. Тэгж чадна гэдэгт ч би итгэлтэйн байна.