Шилдэг адуучин шалгаруулах тэмцээн боллоо
25 жил тасралтгүй зохиогдож ирсэн “Адуучин” тэмцээн Ерөнхий сайдын ивээл дор анх удаа улсын хэмжээнд зохион байгуулагдлаа. Энэ үеэр 21 аймгаас ирсэн шилдгийн шилдэг адуучид, улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг, хангал сургагчдын төрөлд өрсөлдсөн юм.
Монгол түмний бахархал, монголын брэнд спорт, соёлын үнэт өв болсон адууны соёлыг дээдлэх үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах санал яригдаж байлаа.
Тэмцээний үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ, Наадам гэдэг долоодугаар сарын 11,12-нд болоод өнгөрдөг ганцхан удаагийн арга хэмжээ биш. Монголчууд түүхэн их уламжлалтай, соёлтой ард түмэн.
“Адуучин" тэмцээн 25 жилийн турш аймаг, орон нутагт зохион байгуулагдаж иржээ.
Монголын олон төрлийн сайхан наадмууд байдаг. Энэ жил бид монголд анх удаа улсын хэмжээний “Адуучин” тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээн 25 жилийн турш аймаг, орон нутагт зохион байгуулагдаж байсан гэлээ.
Монгол улсын шилдэг уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах “Адуучин” тэмцээний дөрвөн төрөл тус бүрт нэг, хоёр, гуравдугаар байрын эзнийг тодруулж, цул мөнгөн медаль 1-3 сая төгрөгөөр урамшуулсан бол нийлбэр дүнгээр айргийн тавд шалгарсан адуучин залуусыг мөн цул мөнгөн медаль, 4-8 сая төгрөгөөр шагналаа.