Худалдан авах ажиллагааны газар гарааны жилдээ
Шинэчлэлийн Засгийн газраас төрийн худалдан авах ажиллагааны талаар авч хэрэгжүүлсэн шинэлэг бодлогын ур дүнд Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Монгол улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах Мэргэжлийн байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Худалдан авах ажиллагааны газар” байгуулагдаж, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс нийт 65 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн худалдан авах ажиллагааг хариуцлагатайгаар зохион байгуулж байна.
Энэ хугацаанд аймаг, нийслэл, орон нутгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий 193 хүний бүрэлдэхүүнтэй, 31 худалдан авах ажиллагааны салбар нэгж байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Худалдан авах ажиллагааны газраас өнгөрөгч хугацаанд хийж хэрэгжүүлсэн олон ажлаас иргэд, аж ахуйн нэгжид түгээмэл ач холбогдолтой гэсэн дараах гол ажлуудыг түүвэрлэн танилцуулж байна.
Нэг. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр
- “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж.Улсын Их Хурлын намрын чуулганд хэлэлцүүлэхэд бэлэн болгон Сангийн яаманд хүргүүлсэн.
- Засгийн газрын2012оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 115 дугаар тогтоолоор “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих тухай журам" -ыг батлуулсан.
- 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Орон нутгийн нэгж байгуулах тухай асуудлыг батлуулсан.
Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам” батлагдсан.
Хоёр. Худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд
Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрын хэрэгжүүлэх 330 задаргаагаар 625 ажлын жагсаалтыг батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан. Үүнд:
Худалдан авах ажиллагааны газар Азийн Сантай хамтран ажиллалаа
Гэрээ байгуулсан 276 буюу 44 хувь, Гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн буюу 61 буюу 10 хувь, Үнэлгээ хийгдэж буй 98 буюу 16хувь, Тендер зарласан, дахин зарласан 124 буюу 20 хувь, Нийт төсөл арга хэмжээ буюу 90 хувийг зохион байгуулаад байна
Холбогдох яам, агентлагаас техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл ирүүлээгүй буюу 10 хувь байна.
Зохион байгуулсан 559 төсөл, арга хэмжээний 40 буюу 7,1 хувьд гомдол гарсан бөгөөд 90 хувь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гарсан.
Гурав. Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах ажлын чиглэлээр
Сангийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 84 тоот тушаалаар худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журамд өөрчлөлт орж Худалдан авах ажиллагааны газар нь суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулахаас гадна Төрийн бус байгууллагуудын зохион байгуулж байгаа сургалтуудаас шалгалт авч гэрчилгээ олгох эрхтэй болсон,
Худалдан авах ажиллагааны хүний нөөцийг 2013-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөлд дараах саналыг тусгуулж батлуулсан. Үүнд:
1. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналтан дор ил тод явуулна” гэсэн зорилтын хүрээнд Цахим худалдан авалтын мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулж, худалдан авах ажиллагаанд оролцогч бүх талуудыг хамруулахаар тусгах
2. Худалдан авах ажиллагааны “Сургалт судалгааны төв’’-ийг Худалдан авах ажиллагааны газрын харьяанд байгуулж, ажиллуулах
3.Орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүдийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг тусгайлан тусгах.
Нийслэлд болон 21 аймагт нийт 154 удаагийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтанд 5500 гаруй иргэнийг хамруулж, үүнээс 2500 гаруй иргэдэд АЗ гэрчилгээ олгосон байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хамтран ажиллалаа
Албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 170 гаруй албан хаагчийг хамруулсан. Мөн ablecloude-оффисын програмыг хэрхэн ашиглах талаарх сургалт.Архивын ерөнхий газраас архивын сургалтыг зохион байгуулж байгууллагын бүх албан хаагчид хамрагдлаа.
Зам тээврийн яамнаас Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулсан “Road ехро-2013” Олон улсын үзэсгэлэн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Мишээл ехро” төвд зохион байгуулсан “ICT Ехро-2013" өдөрлөгт тус тус оролцож 650 гаруй иргэнд худалдан авах ажиллагаа болон цахим худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн.
Худалдан авах ажиллагааны талаарх ойлголтыг иргэд, аж ахуйн нэгжид сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоор цуврал анимэйшн хийхээр ажиллаж, өнөөдрийн байдлаар эхний 4 ангийг бэлэн болгож, олон нийтийн сүлжээ буюу www.youtube.com www.facebook.com-ээр дамжуулан 5950 гаруй хүнд хүргэснээс гадна Сй хэлбэрээр бэлтгэж 2100 гаруй хувь хүн, аж ахуй нэгжид тараасан.
Худалдан авах ажиллагааны явц үр дүнгийн талаар ОНМХ-д дараах байдлаар мэдээ бэлтгэж нийтэлсэн байна.
Тендерийн урилгыг Сангийн яамны www.e-procurement.mn, Худалдан авах ажиллагааyы газрын www.e-tender.mn, болон холбогдох урилгыг 16 яам, агентлаг, мэргэжлийн холбоодын цахим хуудсанд тавиулж, мөн ХААГ-ын явцын мэдээ, тайланг www.zasag.mn www.vip76.mn www.news.mn www.shuud.mn зэрэг вэб сайтуудад тавиулж байна.
Худалдан авах ажиллагаанд оролцогч олон улсын байгууллага иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын цахим хуудсыг англи хэл дээр болгох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар мэдээ, мэдээллүүдийг англиар орчуулан, цахим хуудасны дизайныг шинэчлэх болон агуулгыг өөрчлөх бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Дөрөв. Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар-ын нээлтийн үеэр
Дэлхийн банкны Монгол дахь салбартай “Худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн хүрээг боловсронгуй болгох", “Худалдан авах ажиллагааны чадавхийг сайжруулах” төсөл
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-н санхүүжилтээр “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөл”-ийн нэгдүгээр үе шат
Мерси кор олон улсын байгууллагатай “Засгийн газрын худалдан авах ажиллагааг ил тод, үр ашигтай болгох, худалдан авах ажиллагааны бодлого, түүний хэрэгжилтэнд иргэний нийгэм олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн салбар нэгжийн чадавхийг нэмэгдүүлэх” төсөл
Тав. Худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр
Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 47.4-т заасны дагуу үнэлгээний хороодын бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажиллаж байна.Төрийн бус байгууллагуудын нийт 550 ажилтан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан байна.
Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд
“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр"-т тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулж, захиалагч нь шийдвэрлэдэг өнөөгийн тендерийн тогтолцоог өөрчилж гүйцэтгэгч нь шийдвэрлэдэг болгох” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд:
1. “Цахим худалдан авалт’’ нээлттэй өдөрлөгийг 3 удаа зохион байгуулж 130 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан.
2. Цахим худалдан авах ажиллагааны системийн сургалтыг тогтмол зохион байгуулж 1100 иргэнийг хамруулсан.
3. Цахим худалдан авах ажиллагааны МЕРS системд нийт 367 аж ахуйн нэгжүүдийг бүртгэн цахим системийн хувийн нууцлалын кодыг олгож, 85 төсөл, арга хэмжээний авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан нь нийт худалдан авах ажиллагааны 25,6 хувийг эзэлж байна, Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулснаар захиалагч байгууллагын тендер шалгаруулалт зохион байгуулах зардал болон иргэд, аж ахуйн нэгжийн тендерт оролцох зардал буурсан.
Орон нутгийн нэгж байгуулах, чадавхижуулах чиглэлээр
2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс нийт 65 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн худалдан авах ажиллагааг хариуцлагатайгаар зохион байгуулж байна.
1. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсанаар худалдан авах ажиллагааг мэргэжлийн түвшинд, богино хугацаанд зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд ил, тод, нээлттэй, түргэн шуурхай хүртэх боломжийг бүрдүүлсэн.
2. Нэг цэгийн үйлчилгээний танхимыг шинээр нээн ажиллуулснаар тендерт оролцогчид мэдээллийг нэг цэгээс шуурхай авах боломж бүрдсэн.
3. Худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор www.procurement.mn, www.e-tender.mn вэб хуудсыг эрхлэн хөтөлж худалдан авах ажиллагааны урилга, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй шуурхай хүргэж ажилласнаар тендертэй холбоотой гомдол маргаан буурсан.
4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Авилгалтай тэмцэх газар болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласнаар авлига болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх чухал алхам. бүрдсэн.
5. Татварын ерөнхий газраас тендерт оролцож буй аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхитай холбоотой мэдээллийг тухай бүр авч ажилласнаар аж ахуйн нэгж байгууллагууд татвараа хуулийн хугацаанд үнэн зөв тайлагнадаг болсон.
6. “Барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагааны 130-10845 олон улсын стандарт”-ыг Стандарчилал хэмжил зүйн техникийн Үндэсний хороогоор батлуулсны Монгол улсын худалдан авах ажиллагааг анх удаа МNS-10845 олон улсын стандартын дагуу зохион байгуулах боломж бүрдсэн.
7. Цахим худалдан авах ажиллагааны системийг нэвтрүүлснээр нээлттэй, үр ашигтай, шударга, ил тод байдал нэмэгдэх, тендер зохион байгуулах зардал буурах. төсвийн үргүй зардлыг хэмнэх. худалдан авах ажиллагааны хяналтыг дээшлүүлэх зэрэг олон давуу талыг бий болгож байна.
8. Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр аж ахуйн нэгж, компаниуд тендерийн баримт бичгийг цахим системээс үнэ төлбөргүй татан авч өөрийн компанийн боловсон хүчин, тоног төхөөрөмж, санхүүгийн чадавхийг харгалзан тендерт оролцдог болсон. Ингэснээр гүйцэтгэгчээр шалгарсан компани тухайн төсөл арга хэмжээг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх нөхцөл бүрдэж, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэж байна.
9. Худалдан авах ажиллагааны явц, үр дүн болон худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгж, компаниудын мэдээллийн санг бүрдүүлсэн.
Цаашид анхаарч хэрэгжүүлэх асуудал
Засгийн газрын худалдан авах ажиллагаанд нээлттэй. үр ашигтай, шударга, ил тод байдлыг хангах боломжийг бүрдүүлнэ
1. Худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах бололцоог бүрдүүлэх.
2. Тендерт оролцогчдод худалдан авах ажиллагааны мэдлэг олгох, цахимаар худалдан авах ажиллагаанд оролцох чадвар эзэмшүүлэх, худалдан авах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
3. Хөрөнгө оруулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлж бусад төсөл, арга хэмжээтэй уялдуулан төлөвлөх зорилгоор Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын дэргэд Сургалт, судалгааны төвийг байгуулж ажиллуулах.
4. “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийн II үе шатыг эхлүүлэх.
5. Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтийг Засгийн газрын худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангах.
6. Худалдан авах ажиллагааны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах.
7. Засгийн газрын худалдан авах ажиллагаанд нээлттэй. үр ашигтай, шударга, ил тод байдлыг хангах боломжийг бүрдүүлэх, тендер шалгаруулалтыг зохион байгуулах зардлыг багасгах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, улсын төсвийг үр ашигтайгаар зарцуулах, түүнд тавигдах хяналтыг дээшлүүлэх.