Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.10.10

Ерөнхий сайд 2014 оны төсвийг танилцууллаа

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болж, энэ талаарх илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа.

Ерөнхий сайд хэлэхдээ, ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн хөөсрөлийг аль болохоор арилгах, гажуудлыг засахыг хичээсэн. 2000 онд манай улс нийтдээ 430 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол 2013 онд 7.4 их наяд болж өссөн байна, төсвийн өсөлтийг дагаад төсвийн зарлага ч их өссөн.

Тухайлахад урсгал засвар, эд хогшил худалдан авах, гадаад дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөний зардал гээд бараа, үйлчилгээний зардлууд 2000 оныхоос 9 дахин, зөвхөн урсгал зардал 11 дахин өсчээ. Гэхдээ ирэх онд бүхнийг танах, хасах гэхгүйгээр нэмэх, анхаарах зүйл ч бас бий, үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зохих хэмжээгээр нэмэхээр 200 орчим тэрбум төгрөг нөөцөлсөн байгаа. Хүүхдэд олгодог 20 мянган төгрөг, оюутны тэтгэлгийг үргэлжлүүлж олгоно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдад олгодог сургалтын тэтгэлгийг 70 мянган төгрөг болгоно.

Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмнэ, шинэ хөрөнгө оруулалттай уялдаж санхүүжилт нэмэгдэж байгаа, энэ бүгдэд нийтдээ 450 орчим тэрбум зарцуулахаар төлөвлөсөн гэлээ. Тэрээр цааш нь төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламжийн төсөвт өртөг байнга нэмэгддэг, ашиглалтад оруулж чадахгүй олон жил дамнаж үргүй зардал гаргадаг талаар тодорхой баримт дурдаж хэллээ.

Тухайлахад зөвхөн барилга дээр л гэхэд 12 мянган ажил, ажилбараар төсөвт өртгийг зохиодог нь үндэслэлгүйгээр өртөг өсгөдөг нэг арга болж байгааг шүүмжиллээ. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламжийн төсөвт өртөг хэт өндөр, үнийн зөрүү их байгааг Ерөнхий сайд доорхи баримтыг иш татан дурдлаа.

Тухайлахад Сэлэнгэ аймагт анх 800 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьж эхэлсэн усан спорт цогцолборын барилга 4.5 тэрбум, 3.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 10 тэрбум төгрөгөөр босохоор байгаа аж.

Суманд барих 200 суудалтай соёлын төвийн барилга гэхэд 600-700 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бол одоо 1.5-2 тэрбум төгрөгийн өртгийн зөрүүтэй, 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөвт өртөг 2.6 тэрбум болсон байна.

Суманд барих 200 суудалтай соёлын төвийн барилга гэхэд 600-700 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бол одоо 1.5-2 тэрбум төгрөгийн өртгийн зөрүүтэй, 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөвт өртөг 2.6 тэрбум болсон байна. Энэ бүхнээс болоод төсвийн дахин үнэлгээ хийх болсонтой холбоотойгоор 272 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болжээ.

Энэ нь бага сургууль, цэцэрлэгийн 123 цогцолбор барих хөрөнгө юм. Зөвхөн 2013 оны төсвийн хуульд туссан тооноос үзэхэд ганцхан жилийн дотор 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөвт өртөг 2014 онд 30-60 хувиар нэмэгдэхээр байна. 2013 онд 284 объект барихад 18 тэрбум төгрөгөөр барилгын зураг хийлгэжээ.

Иймээс энэ гажуудлыг засахын тулд Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн яамд ярилцаад 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нэг маягийн жишиг зураг хийлгэснээр зургийн зардалд 6 тэрбум төгрөг зарах тооцоо гарч байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, тусгай шаардлагууд, зарчмуудыг удирдлага болгон боловсруулсан.

Зөвхөн барилга дээр л гэхэд 12 мянган ажил, ажилбараар төсөвт өртгийг зохиодог нь үндэслэлгүйгээр өртөг өсгөдөг нэг арга болж байгааг шүүмжиллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу долоон их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг долоон их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэж байхаар баталсан.

Гэвч энэ оны төсвийн орлогын гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, улс орны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын тухай,

Төсвийн тухай хуульд заасан шаардлагуудын дагуу ирэх онд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд 865 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс 405 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 7 их наяд 275.1 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс 411.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч, төсвийн нийт алдагдал 410.1 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьдаа багтахаар байна гэдгийг Ерөнхий сайд танилцуулав.

Мөн ирэх онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, орлогыг бодитой төлөвлөх, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх, төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг жигд хэрэгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримталсныг дурдав.

Түүнчлэн бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх татварын хувь, хэмжээг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлдэг байсан өмнөх жилүүдийн жишгийг өөрчилж, татварын тогтвортой орчин бүрдүүлэх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарсан гэдгээ хэллээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтын дагуу цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогтой уялдуулан нэмэгдүүлэх тогтолцоог 2014 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж энэ оны түвшинд төлөвлөх, тэвчиж болох урсгал зардлуудыг хэмнэх, үр ашиггүй зардлыг төсөвт тусгахгүй байх замаар төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах, төсвийн байгууллагуудын урсгал зардал, орон тоог нэмэгдүүлэхгүй байх,

орон тоо, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ ажлын ачааллыг нягтруулах, бүтэц, чиг үүргийг оновчтой тогтоох замаар 2013 оны төсвийн түвшинд багтаах, үүний зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байхаар төсвийн урсгал зардлыг төлөвлөх зарчим баримталжээ.

Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч бүр шинээр хэрэгжүүлэх аливаа хөтөлбөр, арга хэмжээний урсгал зардалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөр, арга хэмжээний гүйцэтгэлтэй уялдуулан үр дүн, ач холбогдлыг харгалзан оновчтой эрэмбэлэх замаар төсвийн суурь зарлагын хязгаарт багтаан төсвийн хөрөнгийн дахин хуваарилалт хийж байх,

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтын дагуу цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогтой уялдуулан нэмэгдүүлэх тогтолцоог 2014 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.