МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.09.30

Улсын төсвөөр баригдаж байгаа барилгад тавих хяналтаа чангатга гэв

Уламжлал ёсоор яамд, агент­лагийн  удирдлагуудтай сар  бүр  хийдэг  “Хариуцлага, хя­налт, хэ­рэгжилт” цахим хурал бол­лоо. Ерөнхий сайд яамдын  удирд­лагуудад үүрэг даалгавар өглөө. 

Уулзалтын эхэнд Ерөн­хий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж   ажил­ласан   нэг жилийн  хуга­цаанд үр дүн­тэй хамтарч ажилласан яамдын удирд­лагуудад баяр хүргээд,  цаа­шид хариуцлагаа улам чан­гат­гахыг  сануулж байв.

Түүнчлэн улсын төсвөөр ба­ригдаж байгаа зарим ба­­рил­гууд төлөвлөсөн ху­га­­цаан­даа ашиг­лал­тад орох­­гүй, төсөвт өртөг нь нэмэгдэж байгааг жишээ дур­даж анхааруулсан. 

Ту­­хайлбал Баян-Өлгий айм­­гийн номын сангийн ба­­рилга 2007 онд орон нут­гийн төсвийн хөрөнгөөр ба­­ригдаж эхэлсэн аж. Тэр үедээ уг барилгын төсөвт 30 сая төгрөг бай­сан бөгөөд тухайн оныхоо арав­дугаар сард ашиглалтад оруулахаар анх гэрээ байгуулсан гэнэ.

Энэ хугацаанд чуулгын ба­рил­гын төсөв 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Гэтэл барилга эхний тө­сөвт өртгөөсөө 10 дахин илүүг буюу 390 сая төгрөг зар­цуулсан   хэдий ч өнөөг хүр­тэл  босоогүй бөгөөд дахин 452 сая төгрөг шаардаж байгаа гэв. 

Мөн Говь-Алтай аймгийн  Алтай чуулгын барилга тус онд 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр эхэлсэн ч өнөө­дөр дуусаагүй байгаа аж. Энэ хугацаанд чуулгын ба­рил­гын төсөв 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Ийм жишээ олон байгааг Ерөн­хий сайд Н.Алтанхуяг хэлээд цаа­шид хариуцлагаа өндөржүүлж ажил­лахыг яамдын удирдлагуудад үүрэг болгов.