Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.10.08

Эмч нар шинэ даргадаа есөн баримт бүхий мэдэгдэл хүргүүлэв

Гэмтэл согог судлалын хамт олон шинэ захирлаа эсэргүүцсэнээс хойш 9 хоног өнгөрөөд байна.

Өнөөдөр эмч нар шинэ удирдлага болох Ц.Энхбаярт есөн баримт бүхий мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ үйл явдалтай зэрэгцэн салбарын сайд эрүүл мэндийн шинэчлэлийн асуудлыг ярьж эхэлсэн.  Эрүүл мэндийн салбарт анх удаа яаралтай тусламж, түргэн тусламжийн үйлчилгээ үндэсний хэмжээнд авч үзэхээр болоод байгаа билээ.

Учир нь эрүүл мэндийн салбарт одоо хийж байгаа бодлого чиглэл их байдаг боловч хэрэгжих шатандаа хангалттай биш үр өгөөж нь иргэдэд хүрэхгүй байна. Мөн шинэчлэлтэй давхцаад гэмтэл согог судлалын төвд үүссэн нөхцөл байдал манай салбарт том сургамж өгч байна гэж салбарын сайд хэллээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ”Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хүн болгон нэг ойлголттой, мэдлэгтэй бодолтой байж байж энэ  шинэчлэл иргэдэд хүрч үр дүн гарах ёстой. Одоо шинэчлэлийг хэрэгжүүлэх шатандаа чадавхыг бэхжүүлэх ажилд орж байна гэж ойлгож болно” хэмээн хэллээ.

Ирэх даваа гаригаас эхлэн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар яамныхан мэдээлэл өгнө. Гэмтэл согог судлалын эмч, эмнэлгийн ажилтнууд есөн мэдэгдлийг шинэ удирдлага Ц.Энхбаярт хүргүүлжээ. Тус төвийн хамт олон дээрх хүргүүлсэн шийдвэрээс хэзээ ч буцахгүй улам бие биенээ ойлгон нягтран үзэл бодолдоо үнэн ч зогсох болно гэж мэдэгдлээ.