2013.10.07

Эрүүл мэндийн салбар сургагч багш нартай боллоо

Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагааны шинэчлэлийн асуудлаар улсын хэмжээнд үндэсний зөвлөгөөн болж байна. Энэ бол Монгол улсад эрүүл салбарт болж буй маш том арга хэмжээ бөгөөд Монгол улс яаралтай тусламжийн чиглэлээр мэргэжлийн зөвлөлтэй боллоо

 Шинэчлэлийн засгийн газрын эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын шинэчлэл хийж байна.

Би эрүүл мэндийн сайд болоод яаралтай тусламжийг зөөврийн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах 3 тэр бум төгрөгийн төслийг оруулж төсвөөр батлуулсан.

Энэ нь энэ онд хэрэгжиж тендер нь зарлагдаад, тоног төхөөрөмжөөр хангагдах боломж бүрдлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх захирал Маргерит чан

Гарч байгаа бодлого чиглэл чинь зөв байна. Хамгийн гол нь хэрэгжүүлэх чадавхи хангалтгүй байна. Гэж манай салбарын талаар хэлсэн.

Манай үйл ажиллагаа хэрэгжүүлэх шатандаа сул байгаа тул чадавхийг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн салбарын чиглэлийн сургагч багш нарыг бэлдэж  байна. Сургагч багш нар маань эрүүл мэндийн салбарын бүх байгууллага дээр очиж хичээл заана.