2013.10.03

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын намрын чуулганаас хүлээх бас нэгэн хүлээлт бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг үндсээр нь өөрчлөх төсөл байгаа. Энэ хуулийн төслийн талаар эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Иргэний эрүүл мэндийн даатгалын шинээр орж буй хууль гол нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалсан, даатгуулагчид илүү их боломж олгосон, тусламж үйлчилгээний нэр төрлийг өргөтгөсөн,

нэг тусламж үйлчилгээнд үзүүлж буй ханш тарифыг нэмэгдүүлсэн болж байгаа учраас эрүүл мэндийн даатгалтай мөртлөө санхүүгийн эрсдэлд ороод, төлбөр төлөөд байгаа байдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой хууль болно.

Хэрэгцээтэй газар нь хэрэгцээтэй тусламж үйлчилгээгээ авах ёстой.
-Хэрэв батлагдвал дүүрэг харгалзахгүй илүү сайн үйлчилгээтэй газарт үзүүлэх тэр боломж бүрдэх үү?

-Илүү сайн үйлчилгээтэй газар үзүүлэх боломж нь бий. Гэхдээ хэрэгцээтэй газар нь хэрэгцээтэй тусламж үйлчилгээгээ авах ёстой. Илүү хэрэгцээг бий болгож, тусламж үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэхийг бас бууруулж байгаа.

Шаардлагагүй хүмүүс эмнэлгийн тусламж аваад, шаардлагатай нь авч чаддаггүй. Энэ байдлыг өөрчлөхөд даатгалаас гадна өөр бодлогын арга хэмжээнүүд орох ёстой гэлээ.